Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (09.14-09.20)


YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. Ирэх долоо хоногт чөлөөт цагаараа юу хийхээ хараахан төлөвлөөгүй байгаа бол эндээс хараарай.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР – 28

Хэзээ: Есдүгээр сарын 18-20-ны хооронд

Хаана: Сүхбаатарын талбай

Зохион байгуулагч: “Номын соёлт ертөнц” ТББ

Дэлгэрэнгүй: “Үндэсний номын баяр”-ыг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулж, тэмдэглэсээр ирсэн билээ. Үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг тус номын баярт зохиолч, яруу найрагчид, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж, түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид оролцдог байна. Ном унших нь өөр ертөнцөөр аялах гүүр болдог учир энэхүү арга хэмжээнд оролцохыг санал болгоё.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

RM & YEONJUN BIRTHDAY EVENT

Хэзээ: Есдүгээр сарын 15, 16-ны 14:30 цагт

Хаана: Aroma coffee shop

Зохион байгуулагч: Bubble monsters

Үргэлжлэх хугацаа: 2+ цаг

Дэлгэрэнгүй: BTS хамтлагийн ахлагч RM болон TXT хамтлагийн Yeonjun нарын төрсөн өдрийг тохиолдуулан уг арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэхүү эвентэд ирснээр:

  • RM  болон Yeonjun нарын хөгжилтэй, эгдүүтэй, гунигтай мөчүүдийг эргэх санах
  • Чөлөөт ярилцлага хийж, сэтгэлийн үг хэлэх
  • Bubble Tea ууж, амттан идэх гэх мэт.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ART WITH ERDEMTEI

Хэзээ: Есдүгээр сарын 16-ны өглөө 06:30 цагт

Хаана: Articour Art Gallerry

Зохион байгуулагч: Эрдэмт

Үргэлжлэх хугацаа: 2+ цаг

Дэлгэрэнгүй: “Articour Art Gallery”-г үүсгэн байгуулагч, МУЭ-ийн гишүүн зураач, уран барималч У.Цолмонхүү зочноор уригдсан тул энэхүү чиглэлийг сонирхдог хүн бүхэн хүссэн асуултынхаа хариултыг олох боломжтой шүү. 

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

МАРГААШИЙН БИД / WE TOMORROW

Хэзээ: Есдүгээр сарын 20-ны 10:00 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Дэлхийн Зөн Монгол

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Нийгэмд идэвх санаачлагатай оролцож, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй 12-18 насны хүүхэд залуусд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдахаар болжээ.  Уг эвентэд сэтгэл зүйч Б.Наранбаатар, “МАРС” төслийг санаачлагч С.Эрдэнэболд, уран бүтээлч Ц.Энгүүн, жүжигчин, продюсер Б.Амарсайхан нар оролцож зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ФИЛОСОФИ БА ШИНЖЛЭХ УХААН (ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, КИНО ҮЗВЭР)

Хэзээ: Есдүгээр сарын 19-ний 18:00 цагт

Хаана: CHUU CHUU Travel club

Зохион байгуулагч: Quantum Mongolia Podcast, Бүдэг цэнхэр цэг

Үргэлжлэх хугацаа: 4+ цаг

Дэлгэрэнгүй: "Философи сонирхогчид" Фэйсбүүк бүлгэм, “Quantum Mongolia” подкаст, Бүдэг цэнхэр цэг нар хамтран шинжлэх ухаан, философийг олон нийтэд сурталчлах цуврал үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлгийн сэдэв:

  • Кино ба кино зохиол                     
  • Киног үзэх ба ойлгох нь
  • Сцен унших буюу илэрхийлэмжийн аргууд
  • Кино жанрын тухай
  • Монголын кино урлаг

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

SUNRISE FESTIVAL 2020

Хэзээ: Есдүгээр сарын 18-ны 18:00 цагт

Хаана: Буянт ухаа стадион

Зохион байгуулагч: MNG

Үргэлжлэх хугацаа: 6 цаг

Дэлгэрэнгүй: “Sunrise” фестиваль нь 9 дэх жилдээ супер тайз засалттай зохион байгуулагдах гэнэ. Энэхүү эвентэд ирснээр:

  • Шилдэг DJ нарын хөгжмийг мэдрэх
  • Залуу уран бүтээлчдийн дууг сонсох
  • Шилдэг 9 энтертайнмент үзүүлбэрийг үзэх гэх мэт.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

N'AIR NAADAM MUSIC FESTIVAL

Хэзээ: Есдүгээр сарын 18, 19-ний 18:00 цагт

Хаана: Hard Rock Cafe

Зохион байгуулагч: TheSaway, Seventh September

Үргэлжлэх хугацаа: 6 цаг

Дэлгэрэнгүй: Монгол төдийгүй дэлхийн улс орны бүх хүмүүст хөгжмийн боловсрол олгох, амьд хөгжмийн гоо зүйг мэдрүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор цоо шинэ хөгжмийн наадам зохион байгуулагдах аж. Энэхүү наадамд та бүхний дуртай уран бүтээлчид болох Nisvanis, The Lemons, The Colors, Vandebo байна.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ZOOM NIGHT

Хэзээ: Есдүгээр сарын 19-ний 15:00 цагт

Хаана: Монгол шилтгээн

Зохион байгуулагч: Zoom Festival

Үргэлжлэх хугацаа: 6+ цаг

Дэлгэрэнгүй: Цэвэр агаарт хип хоп, поп, амьд болон электроник хөгжмүүдийн хэмнэлийг нэгэн зэрэг сонсох боломжтой. Энэхүү тоглолтод олон алдартай уран бүтээлчид оролцож байгаагаас онцолбол Маралжингоо, Big Gee, Desant, Anudol байна.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

FAUST - ПОСТДРАМЫН ЖҮЖИГ

Хэзээ: Есдүгээр сарын 17-20-ны 19:00 цагт

Хаана: The Corporate Hotel

Зохион байгуулагч: ALPHA Theatre, Shoppy.mn

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут

Дэлгэрэнгүй: "Альфа" постдрамын театр дэлхийн сонгодог бүтээл болох Германы алдарт И.В.Гёте зохиолчийн “Фауст”жүжгийг шинэхэн театрын тайзнаа тоглохоор болжээ. В.И.Гёте нь “Фауст” жүжгийг бичихдээ амьдралынхаа 60 жилийг зарцуулсан гэдэг.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

MOVIE NIGHT: IVORY TOWER

Хэзээ: Есдүгээр сарын 16-ны 16:00 цагт

Хаана: Америкийн соёл мэдээллийн төв

Зохион байгуулагч: American Corner, Ulaanbaatar

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Энэхүү кино үзвэр нь долоо хоног бүрийн лхагва гарагт тогтмол зохион байгуулагддаг аж. Кинонуудаа англи хадмалтай гаргадаг учраас англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Энэ удаагийн кино үдэш хөтөлбөрөөр АНУ-ын дээд боловсролын сургалтын өртөг ба үнэ цэнийн талаар өгүүлэх “Ivory Tower” баримтат кино гаргахаар болжээ.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

ENGLISH SPEAKING CLUB OF EARC                                 

Хэзээ: Есдүгээр сарын 14, 18-ны 16:30 цагт

Хаана: Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв

Зохион байгуулагч: EARC

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут

Дэлгэрэнгүй: Энэхүү клубд тогтмол оролцсоноор англи хэлний ярианы чадвараа богино хугацаанд үр дүнтэйгээр сайжруулах боломжтой. Мөн сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөдөг тул таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе