Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (08.17-08.23)


YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу наймдугаар сарын 17-ноос 23-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. Хичээл, сургууль эхлэхэд цөөхөн хоног үлдсэн учир зуны амралтын сүүлийн өдрүүдэд юу хийх вэ гэж бодож байвал энэхүү нийтлэлийг дуустал нь уншаарай. 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЦЭНХЭР ШУВУУД - СОНОРДОХУЙ

Хэзээ: Наймдугаар сарын 21-ний 17:00 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: BLUE BIRD
Үргэлжлэх хугацаа: 4 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: Контемпорари урлагийг Монголд хөгжүүлэх, сэтгэлгээний хувьслыг бий болгохоор “Цэнхэр шувуу” төсөл нээгдэж байжээ. Эрх чөлөөг эрэлхийлсэн уран бүтээлчид комтемпорари урлагаар дамжуулан түүнийгээ илэрхийлдэг гэнэ. Тиймээс энэхүү эвентээр орчин үеийн урлагийн олон төрлийг бага ч гэсэн таниулах зорилгоор зохион байгуулах гэж байна. Та эвентэд очсоноор нэг зорилгын дор нэгдсэн чөлөөт залуу уран бүтээлчдээс суралцаж, өөрийгөө сонордох боломжтой юм шүү.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АНУ-ЫН КОМЮНИТИ КОЛЛЕЖУУДЫН ОНЛАЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

Хэзээ: Наймдугаар сарын 19-ний 10:00 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: Education USA Mongolia
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Дэлгэрэнгүй: EducationUSA хөтөлбөрөөс АНУ-ын “Олон нийтийн коллеж”-уудын боловсролын онлайн үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд 20 гаруй коллежууд оролцохоор бүртгүүлсэн учир АНУ-д суралцах хүсэлтэй хүүхэд, залуус дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нь байна шүү.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

БОЛОМЖ ӨДӨР БҮР

Хэзээ: Наймдугаар сарын 22, 23-ны 11:30 цагт
Хаана: M plaza
Зохион байгуулагч: Тод Ирээдүй чөлөөт клуб
Үргэлжлэх хугацаа: 4 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: Хэрхэн гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах, SAT-ын шалгалтад бэлдэх, хувийн санхүүгээ зөв зохицуулах гэх мэт олон асуултын хариултыг та энэхүү эвентээс авах боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BOARD GAME DAY

Хэзээ: Наймдугаар сарын 22-ны 15:00 цагт
Хаана: UB Central Residence
Зохион байгуулагч: UB Board Games
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Дэлгэрэнгүй: Хөлөгт тоглоом сонирхогч хүүхэд, залуус долоо хоног бүрийн бямба гарагт цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлдэг. "Катан", "Risk: Game of Thrones", "Arkham Horror", "Scrabble" зэрэг хөлөгт тоглоомуудаар тоглох боломжтой аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТЭГШ ЭРХ, БАХАРХЛЫН ӨДРҮҮД

Хэзээ: Наймдугаар сарын 22-30-ны хооронд
Хаана: Одоогоор тодорхойгүй
Зохион байгуулагч: The LGBT Centre (Mongolia)
Үргэлжлэх хугацаа: 8 өдөр
Дэлгэрэнгүй: ЛГБТ Төв "Тэгш эрх, бахархлын өдрүүд"–ийг Монгол улсад 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

NEON FESTIVAL IN UB 2O2O

Хэзээ: Наймдугаар сарын 22-ны 18:00 цагт
Хаана: Одоогоор тодорхойгүй
Зохион байгуулагч: Neon festival Mongolia
Үргэлжлэх хугацаа: 6+ цаг
Дэлгэрэнгүй: Залуусын шинэ өнгө төрх, бүжгийн хэмнэлийн давлагаа буюу неон будаг болон хөөсний наадам Монголд анх удаагаа зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадамд ирснээр:

  • Монголын бүх шилдэг DJ нарын хөгжмийг мэдрэх
  • Найз нөхөдтэйгөө хамт хөөсөн дунд хөгжилдөх
  • Залуу уран бүтээлчдийн шинэ уран бүтээлийг сонсох боломжтой

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

"14YEARSWITHBIGBANG" SCREENING EVENT

Хэзээ: Наймдугаар сарын 19-ний 12:00 цагт
Хаана: IMAX Mongolia
Зохион байгуулагч: BIG BANG MONGOLIA
Үргэлжлэх хугацаа: 2+ цаг
Дэлгэрэнгүй: Bigbang хамтлагийн шүтэн бишрэгчдэд дуулгах таатай мэдээтэй шүү. Тус хамтлагийн 14 насны төрсөн өдөр энэ сард тохиож байгаа тул тоглолтыг нь дэргэдээс нь үзэж буй мэт мэдрэмжтэйгээр кино театрт үзээрэй. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

URBAN LUNAR MUSIC

Хэзээ: Наймдугаар сарын 22-ны 18:00 цагт
Хаана: The Spark Ulaanbaatar
Зохион байгуулагч: Хөтлөгч Доньдсүрэн
Үргэлжлэх хугацаа: 6 цаг
Дэлгэрэнгүй: Зуны сүүлийн нэгдсэн эвент шүү. Маш олон залуу уран бүтээлчид, DJ нар оролцож байгаагаас онцолбол Don Dior, 168, Lil Thug E, 290, Wolfizm, Anudol байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

UnpluggedX

Хэзээ: Наймдугаар сарын 21-ний 19:00 цагт
Хаана: MEXIKHAN Rest & Bar
Зохион байгуулагч: MEXIKHAN Rest & Bar
Үргэлжлэх хугацаа: 3 цаг 3 минут
Дэлгэрэнгүй: The Tourists, Compass, The Aneru, Seventh September зэрэг амьд хөгжмийн хамтлагуудын уран бүтээлийг сонсох боломжтой.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

ОНЛАЙН СЕМИНАР 2020

Хэзээ: Наймдугаар сарын 21-ний 16:00 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: United Education Mongolia
Үргэлжлэх хугацаа: 1 цаг
Дэлгэрэнгүй: Хэрэв чи Австралид суралцах хүсэлтэй бол яг чамд хэрэгтэй семинарыг мэргэшсэн боловсролын зөвлөхүүд онлайнаар хүргэх гэж байна. Сэдвийн хүрээнд:

  • Австралийн оюутны визний сүүлийн үеийн өөрчлөлтүүд
  • Австралийн сургуулиудад яг одоогоор зарлагдсан урамшуулал
  • Англи хэлний оноо шаардахгүй орж болох сургуулиудын мэдээлэл

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

EARLY BIRD - ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ

Хэзээ: Наймдугаар сарын 18-22-ны 06:00 цагт
Хаана: Corporate Training
Зохион байгуулагч: Corporate Training
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, зорилго, мөрөөдлийнхөө төлөө эрт босож, өглөөг үр дүнтэй эхлүүлэхийг хүсэж буй хүмүүст энэхүү сургалтыг санал болгож байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ / ENGLISH SPEAKING CLUB FOR ADULTS

Хэзээ: Наймдугаар сарын 22-ны 14:00 цагт
Хаана: Story Hub Mongolia
Зохион байгуулагч: Story Hub Mongolia
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: Энэхүү ярианы клуб нь насанд хүрэгчид буюу 18-аас дээш насныханд зориулагдсан билээ. Хичээлийг Румын улсаас ирсэн John багш сонирхолтой байдлаар явуулах болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе