Япон улсад "COVID-19" цар тахлын улмаас үүд хаалгаа бариад байсан зарим парк, тоглоомын газрууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн нээгдээд байгаа билээ. Сонирхолтой нь улсдаа томд тооцогдох “Fuji-Q Highland” паркын тоглоомон дээр тоглохын тулд нэгэн дүрмийг баримтлах ёстой нь "Орилж хэрхэвч болохгүй" гэх дүрэм ажээ.
Тус паркын хоёр ажилтан галзуу хулгана тоглоомон дээр суухдаа ямар ч нүүрний хувирал гаргалгүйгээр тоглоомыг дуусгаж буй бичлэг интернэт ертөнцөд алдаршсан байна. Тиймээс тус паркаар үйлчлүүлж буй хүмүүс ч мөн паркын тоглоомууд дээр тоглохдоо амны хаалттайгаа ирэх, "сэтгэл дотроо л" хашхирах бэлтгэлтэй байх ёстой аж. Энэхүү дүрмийг ягштал баримталж чадвал паркын зүгээс хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.
Мэдээж паркын ажилчид ч уг дүрмийг баримтлах ёстой бөгөөд орж ирсэн үйлчлүүлэгчидтэй нүдээрээ инээж, толгой дохиж хүндэтгэл үзүүлэх юм.
Эх сурвалж: Scroll
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх