Улаанбаатар хотын ХАМГИЙН АМТТАЙ Bubble tea-тэй газрууд /2-р хэсэг/


Тэртээ 1980-аад оны үед Тайвань улсад үүссэн "Bubble tea" буюу бөмбөлөгтэй цай өнөөгийн залуусын уух дуртай ундаа болжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ямар ямар газрууд хамгийн амттай Bubble Tea-гээр үйлчилж байгааг багцлан хүргэж байна. /Нийтлэлийн 1-р хэсгийг унших бол ЭНД дарна уу. /

PUPU

Тухай: Фэйсбүүк хэрэглэгчдийн дунд "Khaan Khuu" нэрээрээ танигдсан нэгэн залуу энэ оны нэгдүгээр сард найз бүсгүйтэйгээ хамтран энэхүү газрыг нээжээ. Үүдээр орж ирэхэд шалан дээр "Hello" гэх бичиг угтаж авах нь хэчнээн эгдүүтэй. Хэдий жижиг талбайтай ч өнцөг булан бүрийг ашиглаж чадсан газар гэж хэлж болно. Гоожуураас "X O" тоглоом асгарч буй мэт сувенир, сэтгэгдлээ бичиж үлдээх хана, бяцхан хувцасны өлгүүр, даавуугаар бүрсэн тек, ханан дээр бичсэн үгс гэх зэрэг олон сонирхолтой засал чимэглэлүүдийг эндээс үзэх боломжтой. 

Онцлох бүтээгдэхүүн: Passion Friut болон Strawberry Bubble Tea. Та чихэрлэг, нялуун амттанд дуртай бол энэ газрын Bubble tea танд их таалагдах болно оо. Мөн дэлхий нийтээрээ пластик хэрэглээнээс татгалзаж буй энэ цаг үед "Pupu"-гийн хамт олон маань ч мөн байгальд ээлтэй цаасан аягыг санал болгож байна. . 

Цагийн хуваарь: Даваа-Ням 10:00-20:00

Байршил: Хөдөө Аж Ахуйн яамны замын эсрэг талд Орчлон комплексын 1-р давхар

Фэйсбүүк хуудас: PUPU’

SARANG COFFEE

Тухай: "Хамгийн хайр хүргэм бүхнийг Sarang Coffee-гоос" уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү кафегаас та бүхэн солонгос хэв маягийг мэдрэх боломжтой. Орчноо ногоон өнгөөр бүрдүүлж, кпоп оддын зурагтай постеруудаар ханаа чимэглэснээс гадна BTS, BLACKPINK зэрэг солонгос хамтлаг дуучдын дуунууд эгшиглэдэг тул Bubble tea болон кпоп урлагийг эн тэнцүү хайрладаг хүмүүсийн заавал очих газар шиг санагдсан шүү. 

Онцлох бүтээгдэхүүн: Oreo Bubble Tea. Bubble tea-нийхээ амтыг өөрөө тааруулах боломжтойгоос гадна төрөл бүрийн жимсний сонголттойгоор бэлдэж өгдөг нь их таалагдсан. 

Цагийн хуваарь: Даваа-Ням 11:00- 21:00

Байршил: Хөдөө Аж Ахуйн яамны замын эсрэг талд Орчлон комплексын 1-р давхар

Фэйсбүүк хуудас: Хайр사랑

AROMA COFFEE SHOP

Тухай: Анх 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн уг кофе шоп энэ жилээс эхлэн хэрэглэгчдэдээ Bubble tea-гээр үйлчилж эхэлжээ. Гэсэн ч Улаанбаатар хотын зүүн бүсийн анхдагч Bubble tea-ний газар болж, олон үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээгээд амжжээ. Бүдэгхэн, харанхуй орчинд байх дуртай хүмүүст Сансарын салбар нь илүү таалагдах болов уу.

Залуусын хувьд неон ягаан гэрлээр "aroma" хэмээн бичсэн хэсэгт суунгаа зургаа даруулахыг зөвлөж байна. 

Онцлох бүтээгдэхүүн: Oreo болон Strawberry Bubble Tea. Bubble tea нь хэт нялуун биш, аманд ороод л уусаж байсан. Boba нь ч мөн адил хэт хатуу ч биш, хэт зөөлөн ч биш байснаас гадна хэмжээг нь нэмүүлэх боломжтой юм билээ. 

Цагийн хуваарь: Даваа-Ням 09:00- 22:00

Байршил: Салбар 1 : Кино үйлдвэрийн замын урд Амар зочид буудлын 1 давхар /түр хугацаагаар ажиллахгүй/
Салбар 2: Сансарын тунелийн замын эсрэг талд Mobicom-ын хажууд

Фэйсбүүк хуудас: Aroma Coffee Shop

PANDA TEA & COFFEE

Тухай: Энэ бол монгол залуусын дунд хамгийн алдартай Bubble tea-ний газар гэхэд хилсдэхгүй байх. Амьд харилцааг эрхэмлэж интернэтгүй байх сонголтыг хийсэн нь их таалагдсан. Тиймээс та бүхэн найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ ямар ч садаа болох зүйлгүйгээр ярилцах, цагийг ая тухтай өнгөрөөхийг хүсэж байгаа бол "Panda"-г зориорой. 

Онцлох бүтээгдэхүүн: Oreo Bubble Tea. Мөн л Монгол дахь ихэнх Bubble tea-ний газруудтай харьцуулахад их олон амтны сонголттой гэдгээрээ онцлог. 

Цагийн хуваарь: Даваа-Баасан 11:30- 21:30
Бямба 11:00- 21:30
Ням 11:00- 21:00

Байршил: Салбар 1. Циркийн баруун талд, Korea Bell Mart-ын хажууд
Салбар 2. River Garden хорооллын River Tower барилгын 1-р давхар

Фэйсбүүк хуудас: Panda tea&coffee

MILKO'S - TEA ROOM

Тухай: Анх 2019 онд нээгдсэн ч өдгөө олон олон байнгын үйлчлүүлэгчидтэй болоод амжсан "Milko's" tea room Тайланд улсын нэрийн цайгаар хандалсан Bubble tea-гээр үйлчилдэг. Зарим үйлчлүүлэгчид энэхүү газрыг зай талбай багатай гэж ярих ч сууж үйлчлүүлэхээс илүүтэйгээр шууд аваад гарах зохион байгуулалттай аж. 

Онцлох бүтээгдэхүүн: Cheese Bubble Tea нь маш зөөлөн, чихэрлэг амттай. Мөн зуны халуунд Frozen Yogurt-ийг нь идэхээр сэргээд л явчихна шүү дээ. 

Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-21:00

Байршил: Улсын их дэлгүүрээс төв зам дагуу баруун тийш, Тосон торгоны хажууд

Фэйсбүүк хуудас: Milko's - Tea room

#Залуус #Bubble Tea #Улаанбаатар #Амттан