"Би түүнийг МАРТАЖ ЧАДАХГҮЙ байна"


Сондор | YOLO.MN
2016-08-24

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би түүнийг мартаж чадахгүй байна

Тэр өөр охинтой үерхдэг л дээ. Би түүнийг мартаж ерөөсөө чадахгүй юм, яах вэ туслаач

Сайн байна уу.

Би нэг хөвгүүнд сайн болоод 4 жил болж байна. Тэр өндөр царайлаг бараг сургуулийн лидер болохоор бүх охидууд л түүнтэй үерхэхийг хүсдэг байсан. Эхэндээ бид үерхдэг байсан. Харин одоо тэр өөр  охинтой үерхдэг л дээ. Би түүнийг мартаж ерөөсөө чадахгүй юм, яах вэ туслаач sad

Зөвлөгөө: Цонх онгорхой байгаа бол чи даарсан хэвээрээ л байхтай ижил мэдрэмж юм

Өдөр бүр л хий дэмий бүтэхгүй зүйлд толгойгоо мэдүүлэх нь чамайг огтхон ч урагш сайжруулахгүйн дээр төвлөрч өөртөө анхаарахад ч төвөг болдог шүү.

Сайн байна уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хэн нэг хүнтэй хамт байсан хугацааг амархан мартана гэдэг бараг л боломжгүй. Ялангуяа чи тэр хүнийг өдөр бүр харж байгаа тохиолдолд бүр л хэцүү. Цонх онгорхой байгаа бол чи даарсан хэвээрээ л байхтай ижил, тэр чамд харагдаж байгаа цагт тийм ч амархан мартагдчихгүй л болов уу. Харин чиний хувьд хийж чадах зүйл бол эвлэрэх. Та хоёр салсан гэдгийг, салсан шалтгаан нь тэртээ өнгөрөөд ахин сэргэх боломжгүй болчихсон гэдгийг, магадгүй тэр өөр хүнтэй хамтдаа байгаа гэдэгтэй эвлэр. Бодит байдалтай эвлэрснээр чамд цаашаа яах вэ гэдэг бодит зам харагдана. Өдөр бүр л хий дэмий бүтэхгүй зүйлд толгойгоо мэдүүлэх нь чамайг огтхон ч урагш сайжруулахгүйн дээр төвлөрч өөртөө анхаарахад ч төвөг болдог шүү. Товчхондоо одоо байгаа нөхцөл байдалтай эвлэрч, мартах гэж хэт хүчлэхээ больж, цаашид яах өөрийн хувийн төлөвлөгөөг гаргаарай. yes

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 
 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers