Бага насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч Мазаалайн зөвлөмж” цуврал анимэйшнуудыг цувралаар бэлтгэн хүргэж байна.
Энэ удаад Аврагч Мазаалай маань амны хаалтын зөв хэрэглээ, яагаад хэрэглэх учир шалтгааныг дүү тань маш энгийнээр буюу ойлгомжтой байдлаар хүргэхийг зорилоо.
Амны хаалт бол (COVID-19) төдийгүй бусад төрлийн амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд найдвартай аргуудын нэг хэмээн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөд буй.
Бага насны хүүхдүүд учир шалтгааныг нь хараахан мэдэхгүй учир амны хаалт хэрэглэхээс цааргалж уурлах тохиолдол цөөнгүй бий. Тиймээс яагаад зүүх ёстой, хэрхэн зөв хэрэглэх талаарх ойлголтыг эхлээд тэдэнд өгөх хэрэгтэй юм. Мөн хүн бүр амны хаалт зүүн гадуур явж байгаа, зүүхгүй бол өвдөх магадлалтай гэдгийг доорх видео зөвлөгөөний тусламжтайгаар дүүдээ ойлгуулаарай.
Таны хүүхэд ГАРАА ЗӨВ УГААДАГ уу?
Хүүхдийнхээ хөөрхөн булцгар гарын тусламжтайгаар ТАВАН ДҮРЭМ цээжлүүлье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх