Гадаадын тэтгэлэг хөтөлбөрт 2019 он хүртэл шинээр оюутан хамруулахгүй


Сондор | YOLO.MN
2016-08-24

Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөд Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дараах байдлаар тусгажээ.

Тухайлбал, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт улсын зардлаар 2016-2019 онуудад шинээр оюутан хамруулахгүй байх, цаашид зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд тохируулан хамрагдах оюутны тоог тогтоох зарчимд шилжих юм байна.

Гадаадын их дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд Засгийн газар хоорондын гэрээгээр 7.3 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд 11.5 тэрбум төгрөг бусад арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг нийт 33.1 тэрбум төгрөг батлагдсан.

Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөсөн байна.

#Problem #Асуудал #University #Lesson #Scholarship