Анагаахын чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-05-29

Бид өмнөх дугаараараа сэтгэл судлалграфик дизайнерхууль зүй, маркетингийн чиглэлээр суралцаж буй залууст зориулсан үнэгүй онлайн сургалтуудын талаар мэдээлэл хүргэсэн бол энэ удаагийн дугаараар анагаахын чиглэлээр суралцаж буй залууст зориулан мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Өнөө цагт мэргэжлийн зэрэг дээшлүүлэхэд заавал гадаадад очихгүйгээр гэрээсээ олон төрлийн сонголт бүхий онлайн сургалтуудад хамрагдах боломжтой болсон нь сайшаалтай. Ингээд YOLO.mn сайтын хамт олны зүгээс анагаахын чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан дараах үнэгүй онлайн сургалтуудыг санал болгож байна. /Хичээлийн нэр дээр дарахад тухайн хичээлийн албан ёсны сайт руу үсрэх болно./

UNIVERSITY OF CAPE TOWN /КЕЙПТАУНЫ ИХ СУРГУУЛЬ/

АНАГААХ УХААН БА УРЛАГ - 8 долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү онлайн сургалтад сэтгэл судлаач, зүрхний мэс засалч, эмгэг судлаач, социологич, яруу найрагч зэрэг төрөл төрлийн мэргэжилтнүүд өөрийн анагаах ухаан болон урлагийн талаарх үзэл бодлыг хуваалцах болно. Та ч мөн өөрийн үзэл санааг энэхүү хичээлийг судалж буй залуустай хуваалцах боломжтойгоороо давуу талтай юм. 

UNIVERSITY OF LEEDS /ЛИДСИЙН ИХ СУРГУУЛЬ/

КЛИНИК СУДАЛГААГААР ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ - Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглаж буй бүхий л арга, техникүүд хэрэгжиж эхлэхээсээ өмнө бүрэн тестлэгддэг билээ. Тэгвэл энэхүү хичээлийн хүрээнд та бүхэн клиник судалгаа шинжилгээний үеэр тулгардаг бэрхшээлүүд, энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрхэн нөлөөлдөг талаар судлах болно. 

NORTHWESTERN UNIVERSITY /НОРТВЕСТЕРН ИХ СУРГУУЛЬ/

АНАГААХ УХААНЫ САЛБАР ДАХЬ АЖЛЫН БАЙРУУД - Энэхүү хичээл нь ахлах ангийн сурагчид, төгсөх курсийн оюутнууд болон эрүүл мэндийн салбарт ажиллахаар зэхэж буй хүмүүст анагаах ухаан, эрүүл мэндийн салбарыг таниулах, мэргэжил сонголт хийхэд нь туслах зорилготой. 

UNIVERSITY OF MICHIGAN / МИЧИГАНЫ ИХ СУРГУУЛЬ /

КЛИНИК УР ЧАДВАРТ СУРАЛЦАХ НЬ - 7 долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү сургалтын зорилго нь санал хүсэлт, клиник заах арга зүй, клиник ур чадварыг үнэлэх чадварыг сайжруулахад оршино. 

UNIVERSITY OF TWENTE / ТВЕНТЕГИЙН ИХ СУРГУУЛЬ/

СЭТГЭЛЗҮЙ, ТЕХНОЛОГИ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОСЛУУЛАХ НЬ - Харин энэхүү сургалтын хүрээнд эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад техник технологийн гүйцэтгэдэг үүргийг тайлбарлах болно. 

YALE UNIVERSITY /ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛЬ/

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНД - Та бүхэн энэхүү хичээлийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн талаар маш дэлгэрэнгүй ойлголт авах болно. Ерөнхийдөө сургалтын хүрээнд дараах таван ойлголт дээр тулгуурлана. 

  • Хүн юунаас болж өвдөж, тусгай хэрэгцээтэй болж, нас бардаг вэ? 
  • Яагаад ийм нөхцөл байдлаас үүдэн шаналж байна вэ? 
  • Ямар төрлийн хүмүүс үүнд хамгийн их өртөж байна вэ? 
  • Бид яагаад үүнд анхаарал хандуулах ёстой вэ?
  • Эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд юу хийж болох вэ? 

JOHNS HOPKINS UNIVERSITY /ЖОНС ХОПКИНСИЙН ИХ СУРГУУЛЬ/

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИННОВАЦИ - 4 долоо хоног буюу харьцангуй богино хугацаанд үргэлжлэх энэхүү онлайн сургалтаас та эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар суурь мэдлэгтэй болох боломжтой. 

UNIVERSITY OF CAMBRIDGE /КЕМБРИДЖИЙН ИХ СУРГУУЛЬ/

ЗАЛУУ ҮЕИЙНХНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ - Аливаа хүний сэтгэлзүйн асуудлууд өсвөр насны үед илэрдэг гэдэг. Таван өсвөр насны хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн сэтгэлзүйн асуудалтай байдаг учир сэтгэцийн түгээмэл эмгэгийг хэрхэн таних, тэдгээр эмгэгүүд хэрхэн бий болдог, хэрхэн эмчилдэг, хэрхэн урьдчилан сэргийлдэг талаар энэхүү хичээлээр судлаарай. 

THE HONG KONG UNIVERSITY OF SCIENCE AND TECHNOLOGY /ХОНКОНГИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ/

ХЯТАДЫН АНАГААХ УХААНЫ ТУХАЙ - Энэ сургалтаар хятадын анагаах ухааны практикт суурилсан үндсэн онолуудыг орчин цагийн анагаах ухааны онолуудтай харьцуулан судлах юм. 

Мөн анагаах ухааны чиглэлийн өөр бусад онлайн сургалтуудад хамрагдах бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: Class Central

#Онлайн курс #Анагаах