MANGO брэндийн “BACK TO SCHOOL” коллекц худалдаанд гарлаа


Бизнес мэдээ | YOLO.MN
2016-08-23

Манго брэнд  нь жил бүр эцэг эхчүүд болон хүүхдүүддээ зориулан “BACK TO SCHOOL” буюу “ХИЧЭЭЛ ОРОХ ЦАГ БОЛЛОО” хэмээх коллекцоо хичээлийн шинэ жилийг тохиолдуулан гаргадаг.

Энэхүү коллекц нь биед эвтэйхэн цэвэр хөвөн даавуун материалаар хийгдсэн ба хамгийн сүүлийн үеийн загварлаг цамц болон чөлөөт хослолуудыг багтаан худалдаанд  гаргалаа.      

Манго Kids загварууд нь анх дэлхий даяар 2013 оны намраас эхлэн худалдаан гарч эхэлсэн байна. Хэдий гараад удаагүй ч MANGOKIDS хүүхдийн цуглуулга нь Манго брэндийн нэгээхэн хэсэг болсон юм. Манго брэндийн зүгээс хэрэглэгчиддээ хамгийн боломжийн үнээр чанартай сүүлийн үеийн чиг загварын эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хувцсыг худалдаанд гаргаж, 3 наснаас 14 нас хүртэлх охид хөвгүүдийн цамц гутал бүс гээд дагалдах бүх хэрэгсэлтэй нь иж бүрнээр нь та бүхэнд санал болгож байна.

MANGO KIDS ийн хувцаснууд  нь илүү сүүлийн үеийн чиг хандлагыг загвартаа шингээж, хувцасны загвар, материал гээд бүх талаас нь өөрийн хүүхдэдээ хэмээн сэтгэл гарган урласан хувцаснуудаар улирал бүрийн цуглуулгаа дүүргэсэн байдаг.

Мөн MANGO KIDS охидын загварт MANGO WOMAN буюу эмэгтэйчүүдийн хувцасны цуглуулгаас хамгийн шилдэг худалдаанд гарсан загваруудыг охидын хувцас болгон үйлдвэрлэдэг нь таны охиныг бусдаас онцгой дэгжин харагдахад нь тусална. MANGO KIDS охидын зарим хувцасыгээж охин 2 хослуулан өмсөхөд ч тохиромжтой юм. Манго брэнд нь  хүүхдийн хувцсаа дээд зэргийн хүүхдийн биед харшил өгөхгүй байгалийн 100% гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн ба хүүхдийн биед будаг болон бусад зүйлсээс харшил өгөхгүй болох нь тогтоогдсон байна. Та зөвхөн 3-р хороололд байрлах MANGO KIDS авах боломжтой юм.

Та илүү дэлгэрэнгүй загваруудыг харахыг хүсвэл  http://shop.mango.com/MN/kids сайтад мөн хуудаснаа Nano Fashion хэмээх хуудсанд нэгдэж илүү их мэдээллийг аваарай.

 





#Fashion #ХувцасЗагвар #Mango