Нүүрэндээ долоо хоногт дунджаар 2-3 удаа маск тавьж хэвшсэнээр арьс хөгшрөх, гундах, хялгасан үрчлээ үүсэх зэрэг асуудлуудаас ангижрах боломжтой. Гэвч зарим тохиолдолд үнэтэй маск тавьсан ч үр дүнгээ өгөхгүй, арьсанд харшлах зэрэг асуудлууд тулгарах нь бий. Тиймээс YOLO.mn сайтын хамт олны зүгээс ердөө л хөргөгчиндөө байгаа зүйлсээ ашиглаад эрүүл, үйлчилгээ сайтай маскийг хэрхэн бэлтгэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.
ЗӨӨЛРҮҮЛЭХ МАСК
Орц:
Заавар:
Бүх орцоо блендэр буюу холигчид хийж сайтар холино. Бэлэн болсон маскаа нүүр болон хүзүүндээ түрхээд 10-15 минут байлгасны дараа угааж цэвэрлэнэ.
Энэхүү маск нь нүхжилтийг агшааж арьсыг зөөлөн, булбарай болгох үйлчилгээтэй. Гааны навч аливаа нян, бактерийг устгах үйлчилгээтэй байдаг учир батгашилт, улайлттай арьсанд тавихад нэн тохиромжтой. Харин жүржийн хальс C амин дэмээр баялаг байдаг тул арьсны нүхэн дэх бохирдлыг гадагшлуулах болно.
НҮҮРНИЙ ХАВАН БУУРУУЛАХ МАСК
Орц:
Заавар:
Өргөст хэмхээ ногоо үрэгчээр үрсний дараа алое болон оливийн тосоо нэмээд сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигдхэн түрхсэний дараа сайтар массаж хийгээрэй. Ингээд 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаагаарай.
Өргөст хэмх нь нүүрний хаванг буулгахын зэрэгцээ гүн чийгшил өгдөг бол алое нь арьсыг зөөлрүүлж, батга хатаах үйлчилгээтэй байна.
НҮХ АГШААХ МАСК
Орц:
Заавар:
Дүрдэг цайгаа буцалсан усанд хийгээд сайтар хандалсныхаа дараа цайны уутыг задалж дэвтсэн шаарыг авна. Шааран дээрээ өндөгний цагаан, лимоны шүүс, цардуул зэрэг орцуудаа нэмээд сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүр болон хүзүүндээ жигд түрхэн 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.
ТАРАГТАЙ МАСК
Орц:
Заавар:
Орцуудыг сайтар хутгаад, нүүр болон хүзүүндээ жигд түрхээд 15-20 минутын дараа угаагаарай.
Тараг болон зөгийн бал нь арьсыг маш булбарай болгохын зэрэгцээ цайруулах үйлчилгээтэй байдаг.
АРЬСНЫ ӨНГИЙГ СЭРГЭЭХ МАСК
Орц:
Заавар:
Орцуудыг хооронд нь сайтар хутгаад, нүүр болон хүзүүндээ түрхээд 10-15 минут хүлээгээрэй.
Кофены шаараар маск тавихад үхэжсэн арьс гуужиж арьсны өнгө бүхэлдээ сэргэдэг. Харин сүү болон зөгийн бал нь арьсыг тайвшруулж зөөлрүүлдэг билээ.
АРЬС ТАЙВШРУУЛАХ МАСК
Орц:
Заавар:
Гадилаа голоор нь хуваагаад талыг нь сайтар нухаж бэлтгэсний дараа бусад орцуудаа нэмэн сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхэн 10-15 минутын дараа бүлээн усаар угаагаарай.
Гадил жимсэнд C, E витаминууд агуулагддаг тул батга хатаах, арьсыг тайвшруулдаг шидтэй.
ГУУЖУУЛАХ МАСК
Орц:
Заавар:
Улаан лоолио нухаш болтол нь буталсны дараа хоёр цайны халбаганы хэмжээтэйг авч маскаа бэлдэнэ. Улаан лоолийн нухаш дээр бусад орцуудаа нэмээд сайтар холиорой. Ингээд бэлэн болсон маскаа нүүрэн болон хүзүүн дээрээ түрхэн 3-5 минутын турш зөөлөн иллэг хийгээрэй. Нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлээрэй.
Улаан лоолинд A, C, B6 зэрэг витаминууд агуулагдаж байдаг тул арьсыг толигор болгодог.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх