15 настай охины ГАЙХАЛТАЙ НҮҮР ХУВИРГАЛТ


Сондор | YOLO.MN
2016-08-19

Кэйт Вегнер бол хоёр жилийн өмнөөс нүүр хувиргалтын будалтаар мэргэшсэн 15 настай охин юм. Тэрээр өөрийн энэ чадвараа ютүбээс суралцан хөгжүүлсэн бөгөөд жил гаруйн өмнөөс өөрийн гэсэн сувагтай олон ч дагагчтай болжээ.

Тэрээр энэ талаар “Би заримдаа 10 цагийг нь нүүр хувиргалтын будалтандаа зориулдаг. Гэхдээ би дуртай зүйлээ хийж байгаа учир хэзээ ч уйдаж байгаагүй. Би сургуулийнхаа театрийн дугуйланд явдаг. Тиймдээ ч энэхүү нүүр хувиргалтын чадвар маань маш их хэрэг болдог шүү. Нүүр хувиргалт миний амьдралыг өөрчилсөн, цаашид ч хийх зүйлс маш их байна” хэмээжээ.

Тэрээр инстагармд BeautyGoneBad хэмээх нэрээрээ алдартай бөгөөд түүний бүтээлийг доорх зургуудаас сонирхоно уу.

 













Үргэлжлэлийг түүний BeautyGoneBad хуудсаас сонирхоорой wink

#beauty #HALLOWEEN #DIY #makeup