YOLO.mn сайтын зүгээс солонгос хэл сурч буй болон тус хэлний түвшин тогтоох шалгалтыг өгөхөөр бэлдэж буй уншигчдадаа зориулан цуврал зөвлөгөө бэлтгэн хүргэдэг билээ. Өмнөх дугааруудад тус шалгалтын унших, бичих, сонсох хэсгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол энэ удаад шалгалтад бэлдэх төрөл бүрийн эх сурвалжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
ХААНААС ЭХЛЭХ ВЭ?
Энэхүү цуврал зөвлөгөөний эхний дугаарт дурдсанчлан хүн ямар ч хэлийг сурахаасаа өмнө зорилго тавих ёстой байдаг. Энэхүү нийтлэлийг зорин уншиж байгаа та бүхэн маань аль хэдийнэ тодорхой зорилго тавьж, төлөвлөгөөгөө зохиосон байгаа гэж найдаж байна. Гэхдээ ихэнх хүмүүс шалгалтад бэлдэхэд "Яг алинаас нь эхлэх вэ?" гэсэн эргэлзээ төрдөг нь нууц биш. Тиймээс хувийн туршлагаасаа хуваалцахад ямарваа нэг хэлийг сурахаар нэгэнт шийдсэн л бол өөртөө орчин бүрдүүлэх хэрэгтэй. Орчин гэх ойлголтод "цахим орчин" хамгийн их хамаарна.
Бид солонгос үг цээжлээд л байдаг, өгүүлбэр бичиж сурах гээд тодорхой цаг зарцуулаад л байдаг. Гэвч Фэйсбүүк, Инстаграм хуудас руугаа ороод, монгол хэл дээр мэдээ мэдээлэл уншаад л байвал өнөөдрийн хичээл зүтгэлээ "үнэгүйдүүлж" байгаагаас ялгаагүй. Тиймээс солонгос хэл сурах гэж байгаа бол хамгийн их ашигладаг цахим платформынхаа хэлийг солонгос болгон өөрчил. Та ядаж л тухайн платформ руугаа орох бүрд солонгос үг, өгүүлбэрүүд харна шүү дээ.
Үүний дараа өөрт хэрэгтэй хүмүүсээ л дагах хэрэгтэй. Шаардлагагүй гэж үзсэн хүн, хуудас зэргийг ямар ч эргэлзээгүйгээр дагахаа болиод солонгос хэл дээр мэдээ, мэдээлэл нийтэлдэг хүмүүс, хуудсуудыг дагаарай. Тухайлбал Инстаграм дээр солонгос үгийг англи орчуулгатай нь нийтэлдэг хаягуудыг дагавал их үр дүнтэй байдаг. Тэдний постыг харах бүрдээ шинэ үг сурах боломжтой гэсэн үг.
ЦАХИМ ОРЧНЫГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ НЬ ЧУХАЛ
Өөрийн хэрэглэдэг хаягуудыг солонгос хэл дээр тохируулсан бол дараах сайт, сувгуудыг сонирхоод үзээрэй. Та Youtube хуудсаар аялах дуртай юу? Тийм бол дараах сувгуудыг Subscribe хийгээрэй. /Сувгийн нэрэн дээр дарахад албан ёсны Youtube суваг руу үсэрнэ./
1. Learn Korean with TOPIK GUIDE
Тус сувгаас TOPIK-той холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг авахаас гадна дүрмээ ч сурах боломжтой.
2. Mnet
Mnet бол БНСУ-ын CJ группийн эзэмшдэг томоохон хөгжмийн суваг юм. Бидний сайн мэдэх "M Countdown", "Produce 101", "Queendom", "Show Me The Money" зэрэг алдартай нэвтрүүлгүүд уг сувгаар гардаг билээ. Хэрэв та кпоп дуу хөгжимд дуртай бол Mnet-ийн Youtube сувгийг заавал дагаарай.
3. TTMIK
Та солонгос үгсийг зөв дуудаж чаддаг уу? Дуудлагаа сайжруулахыг хүсдэг үү? Дүрмээ цэгцтэй сурмаар байна уу? Хэрэв тийм бол TTMIK сувгийг дагах хэрэгтэй.
ДАГАВАЛ ЗОХИХ БНСУ-ЫН ТЕЛЕВИЗИЙН СУВГУУД /Сувгийн нэрэн дээр дарахад албан ёсны суваг руу үсэрнэ./:
БНСУ-д болж буй үйл явдлын талаар шинэ мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл дараах сайтуудаар зочлоорой. /Сайтын нэрэн дээр дарахад албан ёсны вэб руу үсэрнэ./
Харин блог уншиж, бусдын хэл сурсан туршлагыг судалж, дүрэм болон ярианы чадвараа сайжруулахыг хүсвэл дараах блогуудаар зочлоод үзээрэй. /Блогийн нэрэн дээр дарахад албан ёсны сайт руу үсэрнэ./
СОЛОНГОС ХЭЛЭЭ САЙЖРУУЛАХАД ТУСЛАХ ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН
Солонгос хэлээ сайжруулахын тулд зөвхөн номтой ажиллах нь хангалтгүй санагдаж байна уу? Тийм бол гар утсаа “солонгос хэл сурах орчин” болгоод үзэхийг зөвлөе. Танд санал болгож буй эдгээр аппликейшнууд нь ҮНЭГҮЙ бөгөөд солонгосоор ярих, бичих, сонсох, унших чадварыг тань хөгжүүлэхэд туслах болно. /Өөрийн ашигладаг үйлдлийн систем дээр дарахад тухайн аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно/
KORLINK
Хэрвээ та солонгос хэлийг удаан хугацаанд сурч бэлдэж байгаа бол “Talk To Me in Korean” (TTMIK) хэмээх сайтын талаар сонссон байх. Энэ нь солонгос хэлний дүрмийг англиар тайлбарлаж өгдөг алдартай сайт бөгөөд өөрсдийн гэсэн төлбөртэй хичээлтэй. Харин та аппликейшнийг нь суулгавал уг сайтын Youtube суваг руу нэвтрэх ба хичээлүүдийг нь үнэгүй үзэх боломжтой.
Татах холбоос: Apple / Android
TOPIK ONE
TOPIK-ийн шалгалт өгөхөөр бэлдэж буй хүмүүс TOPIK One аппликейшнийг ашиглаад үзээрэй. Энэ нь солонгос хэлний бүх түвшний суралцагчдад зориулагдсан бөгөөд үгийн сан, дүрэм, бичих, сонсох чадвараа сайжруулах боломжтой.
Татах холбоос: Apple / Android
HELLOTALK LANGUAGE EXCHANGE
Hello Talk нь зөвхөн солонгос хэл төдийгүй олон орны төрөл бүрийн хэлийг сурах боломж олгодгоороо давуу тултай. Хэрэв та англи хэл мэддэг бол солонгос хэл мэддэг англи хэл сурахыг хүссэн хүнтэй харилцах боломжтой. Жишээ нь герман хэл мэддэг хүн япон хэл сурахыг хүссэн бол япон хэл мэддэг герман хүнтэй холбогдож болно гэсэн үг.
Татах холбоос: Apple / Android
DONGSA
Dongsa гэдэг нь солонгосоор үйл үг гэсэн утгатай бөгөөд энэхүү аппликейшн нь танд үйл үгийн хувирал харахад хэрэг болно.
Татах холбоос: Apple / Android
KOREAN GRAMMAR HAJA
Солонгос хэлний дүрмээ сайжруулмаар байна уу? Мэдэхгүй дүрмийн тайлбараа авахыг хүсвэл “Korean Grammar Haja” аппликейшнийг ашиглаарай.
Татах холбоос: Android Only
Мөн та бүхэн шалгалтын материалаа хариулттай нь хамт татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу. Тус сайтад TOPIK-ийн шалгалтад ирж байсан материалууд байршдаг аж.
Амжилт хүсье!
Эх сурвалж: TOPIK Guide, 10 Mag
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх