ОХИДОД ТУСТАЙ энгийн зөвлөгөө #1


Сондор | YOLO.MN
2016-08-18

Охидоо та бүхэнд хэрэг болохуйц, мэдээд авахад илүүдэхгүй хэдэн зөвлөгөөг хүргэе. wink (Дараагийн удаад хөвгүүдэд зориулсан зөвлөгөөг хүргэх болно)

Хамгаалагч вазелин
Вазелин бол охин минь чиний хамгаалагч л гэсэн үг. Үүнийг арьс хуурайшсан хэсэгт түрхэж, сэргээн засвар хийж болохоос гадна нүдний тенийг арилгахад хэрэглэнэ. Гэхдээ хэт зузаан түрхвэл батга үүсч мэднэ шүү. Мөн уруул бага зэрэг хуурайшиж омголтвол түрхэж болно. Эсвэл уруулын будаг хэт хуурайшаад байвал дээрээс нь бага зэрэг түрхэж болдог.


Үс өрвийгөөд байвал чийгшүүлэгч хэрэглэ
Үс өрвийсөн үед чийгшүүлэгчнээс гартаа бага зэрэг түрхээд үсээ хоёр гараараа үрээрэй.

Дутуу арилсан хумсны будаг
Хумсны будаг нь арилж амжаагүй хуруугаа талласан нимбэгэнд дүр. Таван минутын дараа хумсны будаг арилж өнгө нь сэргээд ирнэ. Энэ бол топ загвар өмсөгчдийн шилдэг арга юм шүү.


Сүрчгээ бугуйндаа түрх
Биеийнхээ хамгийн нимгэн арьстай хэсэгт сүрчгээ түрхвэл үнэрээ удаан хадгална. Ялангуяа олон хүнтэй гар барих бол бугуйндаа түрх. Харин чихнийнээ ард түрхвэл зөвхөн өөрийг чинь үнсэх азтай нэгэн л ямар сүрчиг түрхсэнийг чинь мэднэ.


Үсний засалтаа өөрчилмөөр байгаа ч тайруулмааргүй байна уу?
Үсний засалтаа эрс өөрчлөх нь бусад охидын атаархлыг төрүүлнэ. Гэхдээ ингэж засахад сам, хэлбэр оруулагч гельнээс өөр зүйл шаардлагагүй. Алдартай одуудын дуртай стиль. Гэхдээ танд толгойн ороолт, зүүлт, хавчаар хэрэг болно. Одоо та нэг хэвийн уйтгартай үсний засалтаас нэг мөсөн саллаа. Янз бүрийн сүлжилт, боох арга зэргийг байнга туршиж байгаарай.


 

Аяга ус охидын хамгийн сайн найз
Чи амьдралдаа хэдэн ч гоо сайхны зөвлөгөөг туршиж үзсэн бай хамгийн чухал нь өдөр бүр бие махбодод шаардлагатай усыг ууж байх хэрэгтэй. Ингэж чадвал арьс, үс эрүүл өнгөлөг, залуу хэвээр байх болно. Тиймээс өдөрт 2 литрээс багагүй ус ууж байгаарай. Царай ч гэрэлтээд гоё болдог юм шүү. 


Хоёр алгаа норгоод шилэн трикогоо тат
Шилэн триког гараараа дээш татах гэхээр хумсаараа урчих гээд байдаг. Тиймээс гарын хоёр алгаа норгож байгаад дээш нь алгуур илээд үзээрэй. Маш үр дүнтэй арга шүү.


Яарсан үедээ үсээ мөлчийтөл боочих
Үсээ угаагаагүй байтал гэнэт гарахаар болвол үсээ гелдэж самнаад мөлчийтөл нь боочих. Ингэх нь илүү цэвэрхэн харагддаг.


Шөнө дунд үсээ ороо
Өглөө явахдаа үсээ ороох цаг байдаггүй бол урд орой нь угаасан үсээ бага зэрэг чийгтэй байхад нь толгой дээрээ шуугаад эвсэл хоёр салаа сүлжээд унтчих. Өглөө боолтоо задлахад үс чинь том том буржгар болсон байх вий. Харин хэлбэрт оруулж янзлахгүй бол заримдаа эв хавгүй харагдах талтай байдаг юм шүү.


 

Хөвөнтэй модыг нүүр будалтандаа ашиглаж болно
Чих цэвэрлэдэг хөвөнтэй модыг нүүрний болон нүдний илүүдэл будаг арилгахад хэрэглэж болно. Ингэснээр хуруу гараа бохирдуулахгүй цэвэрхэн аргаар өөгөө дарж болно гэсэн үг юм.

#YoloShop #Yolo #beauty #girls