Бид өмнөх дугаараараа сэтгэл судлал болон график дизайнер чиглэлээр суралцаж буй залууст зориулсан үнэгүй онлайн сургалтуудын талаар мэдээлэл хүргэсэн. Тэгвэл энэ удаагийн дугаараар хуулийн чиглэлээр суралцаж буй залууст зориулан мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Өнөө цагт мэргэжлийн зэрэг дээшлүүлэхэд заавал гадаадад очихгүйгээр гэртээ сууж байгаад л олон төрлийн сонголт бүхий онлайн сургалтуудад хамрагдах боломжтой болсон нь сайшаалтай. Ингээд Yolo.mn сайтын хамт олны зүгээс хуулийн чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан дараах ҮНЭГҮЙ онлайн сургалтуудыг санал болгож байна. /Хичээлийн нэр дээр дарахад тухайн хичээлийн албан ёсны сайт рүү үсрэх болно. /
CASE WESTERN RESERVE UNIVERSITY /КЕЙС ВЕСТЕРН РЕЗЕРВ ИХ СУРГУУЛЬ/
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХЗҮЙН ҮНДЭС - 8 долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү онлайн курсээс та геноцид, дайны үеийн гэмт хэрэг, терроризм, далайн дээрэм зэрэг олон улсын гэмт хэргийн судалгааг үзэх бүрэн боломжтой.
WESLEYAN UNIVERSITY /ВЕСЛЕЙН ИХ СУРГУУЛЬ/
ӨМЧ ХӨРӨНГӨ БА ҮҮРЭГ - АНУ-ын хуулийн зарчмууд, өмч хөрөнгө болоод эдийн засгийн үндсэн ойлголтуудад суралцах болно.
UNIVERSITY OF PENNSYLVANIA /ПЕНСИЛЬВАНИЙН ИХ СУРГУУЛЬ/
АНУ-ЫН ХУУЛИЙН ҮНДЭС - Энэхүү сургалтын хүрээнд дараах 6 чиглэлийг судлах болно. Үүнд: Иргэний хууль, Гэрээ контрактын тухай хууль, Өмч хөрөнгийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Үндсэн хуулийн эрх зүй, Иргэний шүүх.
ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ - Уг цувралд оюуны өмчийн тухай хууль, энэ чиглэлийг үндэслэсэн онол, патентын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулна.
PRINCETON UNIVERSITY /ПРИНСТОН ИХ СУРГУУЛЬ/
ҮНДСЭН ХУУЛИЙН ГОЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ - Энэхүү курсийн хүрээнд үндсэн хууль гэж юу вэ? Энэ нь юу шаарддаг, юуг хориглодог вэ? зэрэг асуултын хариултыг авах боломжтой.
YALE UNIVERSITY /ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛЬ/
ХУУЛИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН ГАРЫН АВЛАГА - Та хуулийн чиглэлээр олон жил суралцсан оюутан ч бай, ерөнхий мэдлэг авахаар зэхэж буй шинэхэн оюутан ч бай энэхүү хичээлийг судлах боломжтой.
HARVARD UNIVERSITY ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬ
ШУДАРГА ЁС - Энэхүү сургалтын хүрээнд та орчин үеийн шударга ёсны онолуудыг судлах болно.
DOANE UNIVERSITY /ДОАНИЙН ИХ СУРГУУЛЬ/
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬ, БОДЛОГО - Уг сургалтаар эрүүл мэндийн тухай хууль болон бодлогыг илүү нарийн түвшинд судлах боломжтой.
UNIVERSITY OF PADOVA /ПАДОВАГИЙН ИХ СУРГУУЛЬ/
ХҮНИЙ ЭРХ БА ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ - Та хүний эрхийн тухай хууль болон олон улсын эрүүгийн эрх зүй гэх ойлголтууд болон эдгээрийн хоорондын уялдаа холбоог энэхүү хичээлээр дэлгэрэнгүй судлаарай.
LEIDEN UNIVERSITY /ЛЕЙДЕНИЙ ИХ СУРГУУЛЬ/
ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - Энэхүү хичээлийн хүрээнд олон улсын эрүүгийн хууль хэрхэн ажилладаг, хэр үр дүнтэй, үүнийг хэрхэн сайжруулж болох талаар үзэх болно.
UNIVERSITY OF YORK /ЙОРКИЙН ИХ СУРГУУЛЬ/
ГЭМТ ХЭРЭГ БА ЯЛ ШИЙТГЭЛ - “Эрэн сурвалжлах үйл явц” хэрхэн явагддаг вэ? Яллах болоод шүүх процессыг хэрхэн явуулдаг вэ?
SHEFFIELD /ШЕФФИЛДИЙН ИХ СУРГУУЛЬ/
ГЭМТ ХЭРЭГ, ШУДАРГА ЁС БА НИЙГЭМ - Та цэрэг цагдаа нар ямар үүрэгтэй вэ? Хэрэгтэнг яллахын оронд өөр арга хэмжээ авах боломжтой юу? зэрэг асуултын хариултыг авахыг хүсвэл энэхүү хичээлийг үзээрэй.
NATIONAL LAW UNIVERSITY ODISHA /ОДИША ДАХЬ ҮНДЭСНИЙ ХУУЛИЙН ИХ СУРГУУЛЬ/
ДАЯАРШИЖ БУЙ ДЭЛХИЙН ХУУЛЬ БА ШУДАРГА ЁС - Энэхүү хичээлийн хүрээнд хууль нь улс төр, эдийн засаг болон бусад нийгмийн байгууллагуудтай хэрхэн холбогдож буйг судлах боломжтой.
UNIVERSIDAD DIEGO PORTALES /ДИЕГО ПОРТАЛЕСЫН ИХ СУРГУУЛЬ/
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭС - 33 сэдэв хичээлээс бүрдэх энэхүү онлайн курсийг сонгосноор хүний эрхийн ерөнхий ойлголтуудын талаар зохих ёсны мэдлэгтэй болно.
Эх сурвалж: Class central
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх