YOLO.mn сайтын зүгээс TOPIK-ийн шалгалтад бэлдэж буй уншигчдадаа зориулан “TOPIK-д бэлдэцгээе” цуврал зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Өмнөх цувралуудад TOPIK-ийн шалгалтын унших болон бичих хэсгийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэсэн бол энэ удаад сонсох шалгалтын талаарх зөвлөгөөг оруулж байна.
ШАЛГАЛТЫН БҮТЭЦ:
TOPIK: СОНСОХ ШАЛГАЛТАД ИРДЭГ АСУУЛТЫН ТӨРЛҮҮД
1. Харилцан яриа /эсвэл ганцаарчилсан яриа/-г сонссоны дараа хоосон зайд тохирох үгийг нөхөх
2. Харилцан яриаг сонсоод өгөгдсөн өгүүлбэрийг гүйцээж бичих
3. Харилцан яриа /эсвэл ганцаарчилсан яриа/-г сонсоод зөв хариулт сонгох
4. Харилцан яриаг сонсоод, үүнд тохирох сэдэв /гарчиг/ сонгох
5. Хүмүүсийн яриа өрнөж буй газрыг зөв сонгох
6. Харилцан яриа /ганцаарчилсан яриа/-г сонсоод тохирох зургийг сонгох
7. Өгөгдсөн бичлэгийг сонсоод асуултад хариулах
Эдгээр асуултуудыг бараг л “тогтсон жишиг” гэж хэлж болно. Тиймээс та бүхэн дээрх асуултуудад хариулах чадвартай болох хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж TOPIK-ийн сонсох шалгалтыг хэд хэдэн удаа хийх ёстой гэсэн үг.
Та ЭНД дарж өмнөх оны шалгалтын материалууд дээр ажиллах боломжтой.
Сонсох шалгалтын хувьд хамгийн чухал зүйл бол бэлтгэл. Өөрөөр хэлбэл огт бэлдэж үзэхгүйгээр уг шалгалтыг өгөөд өндөр оноо авна гэдэг бараг л боломжгүй гэсэн үг. Тийм учраас хамгийн түрүүнд сонсголоо сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.
АЛЬ БОЛОХ СОЛОНГОС ХҮМҮҮСИЙН ЯРИАГ СОНС
Хэрвээ та солонгос найзуудтай бол тэдний яриаг сайн сонсох хэрэгтэй. Мэдээж Солонгост байгаа бол илүү их давуу талтай шүү дээ. Харин ямар нэг солонгос хүнтэй ярилцах боломжгүй бол Youtube хуудсыг ашиглаарай. Солонгосын олон ангит кино, дуу болон оддын подкастыг сонсож үзэх хэрэгтэй. Мөн Skype ашиглаж солонгос найзтай болоход ч илүүдэхгүй.
ӨӨРТӨӨ ХАМГИЙН ТААТАЙ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ СОНС
Уйтгартай яриаг хүчилж сонсох хэрэггүй. Энэ нь таны цаг завыг үрээд зогсохгүй танд ямар ч үр дүн өгөхгүй. Хэрэв та солонгос кино үзэж, дууг нь сонсох дуртай бол үүнийгээ л хийх хэрэгтэй.
ИДЭВХТЭЙ СОНС
Сонсож байгаа зүйлийнхээ утгыг ойлгох нь хамгийн чухал. Юуг ч ойлгохгүйгээр сонсож суух нь өөрийгөө хуурч байгаагаас ямар ч ялгаагүй. Тиймээс сонссон зүйлээ ойлгож, дүгнэлт гаргаж сурах хэрэгтэй.
Ихэнх гадаад хүмүүсийн хувьд TOPIK шалгалтын хамгийн хэцүү хэсэг нь сонсох ур чадварыг шалгах хэсэг байдаг. Өөрөөр хэлбэл шалгалтын үеэр ижил дуудлагатай үгс, утгыг нь мэдэхгүй үгс ороод ирэхээр ихэнх хүмүүс сандарч эхэлдэг. Тиймээс ийм цочроо авахгүйн тулд урьдчилаад сайн бэлдэх хэрэгтэй.
Солонгос хэлний сонсох чадвараа сайжруулахын тулд дараах нэвтрүүлгүүдийг үзэж болно. /Нэвтрүүлгийн нэрэн дээр дарахад тухайн нэвтрүүлгийн албан ёсны Youtube хуудас руу үсэрнэ./
Та БНСУ-ын дуучид, жүжигчдэд дуртай бол энэ нэвтрүүлгийг үзэх хэрэгтэй. "Happy Together" нэвтрүүлгийг Солонгосын “үндэсний хөтлөгч” гэгддэг Yoo Jaesuk хөтөлдөг учраас Солонгосын хамгийн алдартай одод оролцдог аж.
Энэ бол БНСУ-ын хамгийн хөгжилтэй энтертайнмент нэвтрүүлгүүдийн нэг юм. Мөн л Солонгосын хамгийн алдартай одууд оролцдог учраас нэвтрүүлгийн турш таныг уйдаахгүй шүү.
3. RUNNING MAN
Энэ нэвтрүүлгийг мэдэхгүй хүн маш ховор биз ээ. Хөгжөөнт тэмцээний журмаар явагддаг уг нэвтрүүлгийн ихэнх дугаар Youtube сувагт нь англи хадмалтай орсон байдаг. Тиймээс дуртай алдартнуудынхаа оролцсон дугаарыг хайгаад үзээрэй.
Эх сурвалж: Key to Korean
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх