СУДАЛГАА: Хар өнгөөр хувцасладаг хүмүүс илүү ухаалаг, өөртөө итгэлтэй харагддаг


О.Хандмаа | YOLO.MN
2020-06-05

Хар өнгийн хувцсыг зөвхөн туранхай харагдах зорилгоор өмсдөггүй ажээ. Энэ нь өөр олон талын ач холбогдолтойг 1000 хүнд хийсэн судалгааны үр дүн харуулсан байна. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь хар өнгө бол өөртөө итгэлтэй, сэтгэл татам, ухаалаг  харагдуулдаг хэмээн сонгожээ.

ХАР ӨНГӨ УХААЛАГ БАЙДЛЫГ ИЛТГЭНЭ

Судалгаанд оролцогч 1000 хүний дийлэнх нь хар өнгө нь тачаангуй, итгэл даахуйц, ухаалаг харагдуулдаг гэсэн хариулт өгчээ. Харин нийт оролцогчдын ердөө 5 хувь нь л ягаан өнгийг ухаалаг байдлыг илэрхийлдэг хэмээн үзсэн байна.

АНХНЫ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ

Хар өнгийн хувцас нь хүнд сайхан сэтгэгдэл үлдээх, анхны уулзалтад өмсөхөд хамгийн тохиромжтой аж. Учир нь судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 66 хувь нь үүнийг хүлээн зөвшөөрчээ. Мөн эрчүүдийн 48 хувь нь хар өнгийн хувцас өмссөн эмэгтэйд татагдах магадлал өндөр хэмээн хариулсан байна.

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙДЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ

Улбар шар, шар, ногоон, бор гэх мэт өнгө өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлдэггүй аж. Хүмүүс ягаан өнгийг ухаалаг бус харагдуулдаг гэж сонгосон бол улбар шар өнгийг өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлнэ хэмээжээ.

ХАР БОЛОН УЛААН ӨНГӨ НЬ ТАЧААНГУЙ БАЙДЛЫГ ИЛТГЭНЭ

Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд богино хар даашинз байх ёстой гэдэг. Тэгвэл хар өнгө нь сэтгэл татам байдлыг илэрхийлдэг байна. Харин хар, улаан өнгөний хослол нь ихэмсэг, бардам байдлыг илтгэдэг аж.

Эх сурвалж: Business Insider

#Сонин хачин #Судалгаа #Загвар