Орхон аймгийн V сургуулийн тавдугаар ангийн сурагч франц иргэнд захидал бичжээ


Р. Адъяасүрэн | YOLO.MN
2020-03-13

Орхон аймгийн V сургуулийн 5д ангийн сурагч Н.Оюунцэцэг шинэ коронавирусийн халдварын улмаас эмчилгээ хийлгэж буй Франц улсын иргэнд хандан захидал бичжээ.

Зүүн гар талаас Н.Оюунцэцэг ангийн хүүгийн хамт

Энэхүү захидлыг гэрийн даалгавар буюу захиа бичих даалгавартаа бичсэнээ багшдаа илгээсэн байна. Охины чин сэтгэлийн захидлыг хүрэх ёстой эзэнд нь хүргэхээр түүний багш Б.Жавзандолгор өөрийн фэйсбүүк хуудаснаа байрлуулжээ. 

Тус сургуулийн багш Б.Жавзандолгор “5-р ангийн улсын шалгалтын тестэнд 120-150 үгтэй захидал , эх зохиох даалгавар байдаг юм. Бие даан гэрээр тестээ ажиллаж байгаа даалгавраа багшдаа явуулсан нь энэ. Өмнө нь ч бяцхан шавь маань коронавирусийн эсрэг Монголчуудад хандан уриалга бичиж байсан. ” гэсэн юм.

Ингээд Б.Жавзандолгор багшийн бяцхан шавь Н.Оюунцэцэгийн захидлыг хүргэж байна.

Түүний өмнө нь бичиж байсан уриалга мөн олон хүнд хүрч байжээ.

 

Орхон аймгийн V сургуулийн 5д анги 2019 онд аймгийнхаа шилдэг ангиар шалгарч байсан бөгөөд ангийнх нь бүх сурагч цэвэр сайхан бичдэг гэдгийг Б.Жавзандолгор багш онцолж байсан юм. Н.Оюунцэцэг хичээлдээ төдийгүй нийгмийн ажилд идэвх зүтгэлтэй, тусч, ухаалаг бөгөөд эцэг эх нь түүнд маш их анхаарал хандуулдаг гэдгийг багш нь хэлж байв.

 

#Захидал #Letter