“Рио-2016” олимпийн их наадмын усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд Б.Есүй уралдлаа.
Тэрбээр Монгол Улсын рекордыг шинэчилж 28,40 болгож чадлаа. Дөрөвдүгээр гарааны зургадугаар зам дээр уралдаж гараандаа хоёрдугаар бичигдсэн юм.
Б.Есүй "Өөрөөсөө ахмад туршлагатай олимп, дэлхийн медальтай тамирчидтай энэ том наадамд уралдаж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Өндөр зэрэглэлийн тамирчидтай зэрэгцэж уралдахаар гоё юм байна. 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг 29,51 секундын амжилтаар миний хувьд эзэмшдэг. Рио-2016 олимпийн наадам ирсэн зорилгоо биелүүлж үндэснийхээ рекордыг шинэчилж 28.40 болгосондоо баяртай байна.
Гараандаа түрүүлнэ гэж бодож байсан ч хоёрдугаарт орчихлоо. Аав минь тэмцээнийг үзэхээр ирсэн чадсан болов уу бол. Аав, ээж хоёрыгоо эх орноо бодож л уралдлаа. Олимпийн наадмын бэлтгэлээ АНУ-д нэг сар бэлтгэлээ хийж амжилтаа ахиулсан. Бэлтгэлийн үеэр 29 секунд орчим байсан юм" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд дэлхийн рекорд 23.73, олимпийн рекорд 24.05 байдаг юм байна.
Рио-2016 олимпийн наадмын албан ёсны гэрэл зурагчин Ч.Ганбат
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх