Кпопын хэвшмэл байдлыг эвдсэн BTS хамтлагийн эргэн ирэлт


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-03-11

21-р зуунд Азиудын хөгжим болоод кино урлагийн ертөнцөд үзүүлэх нөлөөлөл өдрөөс өдөрт л ихэссээр байгаа билээ. Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдсан Гремми, Оскар, Алтан бөмбөрцөг, Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол зэрэг хөгжмийн болон кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг ёслолуудад Азиуд ч мөн дуугаа хадаасан нь үүний тод жишээ болж байгаа юм.

BTS хамтлаг Гремми шагнал гардуулах ёслол дээр
Өмнөд Солонгосын кино найруулагч Bong Joon-Ho Академийн шагнал гардуулах ёслол дээр

Тэгвэл Кпоп буюу Солонгос хөгжмийн урсгалыг дэлхий дахинд таниулахад хамгийн ихээр нөлөөлсөн уран бүтээлчид болох Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS өнгөрсөн сард буюу хоёрдугаар сарын 21-ны өдөр өөрсдийн цоо шинэ цомог болох “Map of the Soul: 7” цомгоо олны хүртээл болгожээ. Долоон гишүүнээс бүрдсэн энэхүү хамтлаг өөрсдийн долоон жилийн ойгоороо ийнхүү “7” нэртэй цомгоо цацаж буй нь зөвхөн хамтлагийн гишүүдийн хувьд төдийгүй шүтэн бишрэгчдийнх нь хувьд ч онцгой үйл явдал болоод байна. 

Цомог цацагдсан даруйд цомгийн бүхий л дуунууд дотоод гадаадын хөгжмийн чартуудад тэргүүлж эхэлсэн. Мөн уг цомог энд оны хувьд зөвхөн Азид төдийгүй дэлхийн хэмжээнд "Цацагдсан даруйдаа хамгийн их борлуулагдсан цомог"-оор шалгарсан байна. 

Forbes сэтгүүлээс гаргасан нийтлэлийн хэсгээс:

- “... BTS хамтлагийн маш өндөр хүлээлттэй байсан “Map of the Soul:7” цомог энэ удаад ч мөн ч "Billboard 200" чартыг тэргүүлэх нь тодорхой байлаа. Гэвч байдлыг байж болох хамгийн эерэг байдлаар анализ хийсэн аналистууд ч уг цомгийн ийм өндөр амжилтад хүрнэ хэмээн төсөөлөөгүй байсан гэдэг. 

Тэд энэ удаад өмнөх ”Map of the Soul:Persona” цомгийнхоо амжилтыг бараг л хоёр дахин нугалж, 422'000 хувь борлуулалттайгаар нэгдүгээр байранд жагсаж байна. 

"Map of the Soul:7" цомгийн энэхүү тэсрэлтэт дэбют нь BTS хамтлагийн хувьд зүгээр ч нэг ялалт төдий зүйл биш. Энэ бол поп хөгжмийн хэвшмэл ойлголт болон тогтолцоог шинэчичлж буй хэрэг. Өнгөрсөн долоо хоногт жагсаалтыг тэргүүлсэн дуучин Justin Bieber-ийн “Changes” цомог 231'000 хувь борлуулалттай байсны дараа BTS хамтлагийн залуус ийнхүү 400'000 гаруй хувь борлуулалттайгаар жагсаалтыг тэргүүлж буй нь уг хамтлагийг улам л биширмээр болгож байна. Гэвч үнэндээ Justin Bieber л ганцхан амжилтаа нугалуулж орхисон уран бүтээлч биш юм. "Map of the Soul:7" цомгоос бага борлуулалттай "А" зэрэглэлийн уран бүтээлчдийн цомгуудыг дурдвал: 

  • Justin Bieber, Changes (231k)
  • Eminem, Music to Be Murdered By (279k)
  • Halsey, Manic (239k)
  • Selena Gomez, Rare (112k)
  • Travis Scott, Jackboys (154k)
  • Kanye West, Jesus Is King (264k)
  • Tool, Fear Inoculum (270k)
  • Ed Sheeran, No. 6 Collaborations Project (173k)
  • Jonas Brothers, Happiness Begins (414k)
  • Billie Eilish, When We All Fall Asleep, Where Do We Go? (313k)
  • Ariana Grande, Thank U, Next (360k)

BTS бол зүгээр ч нэг “алдартай Кпоп хамтлаг биш”. Тэд бол дэлхий дахинд ойрын хэдэн арван жил харагдаж үзэгдээгүй агуу том хамтлаг. Энэ бол ямар ч эргэлзээгүй глобал үзэгдэл. Тэдний амжилт бол зүгээр л сохор аз төдий зүйл ч биш. Сохор аз ганц удаа тохиолдож болох ч дөрвийн дөрвөн цомгийн турш тохиохгүй шүү дээ. Тэдний энэ олон жилийн турш тасралтгүй ахисаар л байсан амжилт урьд өмнө хэний ч хүрч байгаагүй оргилд хүрлээ. Одоо дэлхий дахины хийж чадах цорын ганц зүйл нь зүгээр л харах бас сонсох.

 

"Map of the Soul:7" цомогт нийтдээ 20 дуу багтсан бөгөөд “ON”, “Black Swan” дуунууд нь тус тус хоёр клип (Kinetic Manifesto Film, Art Film оролцоод)-тэй бөгөөд цомогт гишүүдийн соло болон юнит дуунууд багтсанаараа онцлог юм. 

Зөвхөн хайр дурлал гэхээсээ илүү өөрсдийнхөө долоон жилийн туршид туулсан бүхнээ дүгнэн, түүнийгээ сэтгэл судлалын шинжлэх ухаан, урлаг, уран зурагтай хүртэл холбосон нь тэдний ийнхүү өндөр амжилтад хүрсэнтэй салшгүй холбоотой биз ээ.

Жишээлбэл тэд “We Are Bulletproof: Eternal” дуундаа анх долуулхнаа байсан боловч долоон өвөл, долоон зуны дараа өөрсдийг нь дэмжиж, хайрладаг хүмүүстэй хамтдаа маш олуулаа болсон учраас айдсаа давах чадалтай болсон талаараа дуулсан бол хамтлагийн репперүүд болох SUGA, J-Hope нар “Shadow”, “Ego” дуунуудаараа хүн хэрхэн өөрийн сүүдэр буюу хар бараан талаа ч хүлээн зөвшөөрдөг талаар өгүүлсэн байна. Бүхий л дуунууддаа гар бие оролцон үг аяыг нь зохиож, продюсерээр нь ажилладаг нь тэдний бас нэгэн давуу тал билээ. 

Одоо ч хөгжмийн жагсаалтуудаас буугаагүй байгаа энэхүү цомгийн дуунуудыг та бүхэн монгол орчуулгатайгаар хүлээн авч үзээрэй!

Онцлох: "BLACK SWAN"

Бүжигчин хүн хоёр удаа үхдэг. Эхнийх нь бүжиглэхээ болих үед маш их өвдөлтийг мэдэрдэг”. Black Swan дуунд тэд өөрсдийн дуу хөгжимийг гэх хайраа алдах тэр мөчөөс айх айдсынхаа талаар болон хэрхэн түүнийгээ даван туулж буйгаа өгүүлнэ.

“ON” 

"WE ARE BULLETPROOF:ETERNAL"

“LOUDER THAN BOMBS”

“EGO”

“SHADOW”

“INNER CHILD”

“MOON”

“FILTER”

“MY TIME”

“FRIENDS”

“UGH”

“ZERO O’CLOCK”

“RESPECT”

#BTS #The Beatles #Billboard