Олимпын наадмын хамгийн "МАРЗАН ТАМИРЧИН"


Сондор | YOLO.MN
2016-08-12

Риогийн олимпод оролцож буй БНХАУ-ын тамирчин, өдгөө 20 настай Фу Юуанхуй спорт сонирхогчид төдийгүй, интернэт хэрэглэгчдийн анхаарлыг эерэгээр татаад байна. Учир нь тэрээр өөрийн сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлэхээс гадна хошин шогийн мэдрэмжтэй марзан “нөхөр” аж.

Өнгөрсөн Ням гарагт тэрээр Риогийн Олимпын усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100м-ийн араар сэлэлтийн төрөлд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээний дараа өгсөн “эгдүүтэй” ярилцлагаараа олны анхаарлыг ихэд татсан юм. Тэрээр бүр өөрийгөө 3-р байрт орсныг хөтлөгч бүсгүйгээс л олж мэдсэн бөгөөд “Би үнэхээр гуравт орчихсон юм уу, тэгвэл муугүй шүү” хэмээжээ.

Түүний нэлээд дэггүй байдал, нүүрний баяр баясгалантай, хэзээд инээмсэглэж, хөгжилтэй харагддаг төрх нь олны хайрыг ийнхүү татаад байгаа аж.

#Sport #Freetime #Rio2016 #World