Хүн шинээр сурч буй хэл дээрээ 1'000-3'000 үг сурсан тохиолдолд бусадтай ойр зуурын, өдөр тутмын үйл явдлын талаар ярилцах чадвартай болдог бол 4'000-10'000 гаруй үгийн баялагтай болсон тохиолдолд илүү гүнзгий сэдэв буюу мэдээ мэдээлэл, үзэл бодол, хийсвэр ойлголтууд зэргийн талаар ярилцах боломжтой болдог. Харин 10'000-аас дээш үгийн сантай бол бараг л тухайн хэлээр өөрийн төрөлх хэлээрээ ярьж байгаа мэт ярих боломжтой байдаг аж.
Харин 1 цаг буюу 60 минутын хугацаанд 50 шинэ үг цээжилнэ гэхэд зарим хүмүүс итгэдэггүй. Тэгвэл Болгар улсын эрдэмтдийн тогтоосноор энгийн хүн 1 цагт 100 гадаад үг сурах бололцоотой байдаг гэнэ. Тэгвэл яаж вэ гэж үү?
Нэгд, ой тогтоолт буюу ЗҮГЭЭР Л ТӨСӨӨЛ
Энэхүү аргын үндэс нь холбох, хувиргах, бэлгэдэн хувиргах зэрэг ой тогтоолтын чадварууд байна. Ихэнх хүмүүс гадаад үг цээжлэхдээ тухайн үеийнхээ гадаад дуудлага болон монгол хэлэн дэх утгыг хамтад нь цээжилдэг. Ингэснээр илүү үйлдэл хийж байгаа юм.
Жишээлбэл, монголоор “үзэг” гэдэг үгийг оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бүх үгний цаана “үзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ объектыг хэн ч гэсэн санан төсөөлж чадна. Тийм учраас энэ үгийг монголоороо хэлэх шаардлагагүй ЗҮГЭЭР ТӨСӨӨЛӨХӨД л хангалттай.
Хоёрт, ижил төстэй үгийг санаж ХОРШУУЛАН ТӨСӨӨЛ
Мөн тухайн үгний дуудлагыг нь хувиргаад бодитой зүйл болгон төсөөлж байгаа дүрсэн дээрээ холбож цээжилнэ. “Pen” гэдэг үгтэй дуудлага төстэй монгол үг олох бага зэргийн бэрхшээлтэй ч энэ аргыг сурчихвал амархан бөгөөд зугаатай байх болно.
"Pen” гэдэг үгтэй дуудлага төстэй “пин” (pin-хатгах, хатгаж тогтоогч ) гэдэг үг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд үзгээр пинг хатгаж байгаагаар төсөөлж болно.
Ингэхдээ хатгах үеийн бүх мэдрэмжүүдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл харж /өөрсдөө “хатгавал” бүр илүү үр дүнтэй/, гарах дууг нь сонсож мэдэрнэ. Ингээд эргэж санахад тань маш хялбар байх болно.
Эсвэл “bald” буюу халзан гэдэг үгийг цээжлэхдээ дуудлага ижил Болд нэртэй нэгэн эрийг төсөөл. Тэр Болд халзан гээд л бодчих. Зөрж өнгөрсөн танихгүй нэгэн халзан хүнийг Болд гэдэг байх хэмээх дотроо таамаглан төсөөл. Ингээд л чи халзан гэдгийг англиар юу гэдгийг цээжилчихлээ.
Аливаа хэлийг сурахад дүрэм мэдээж чухал. Гэхдээ та тухайн хэлээр ямар хэмжээнд ярьдаг вэ гэдэг нь тухайн дээр хэдэн үг мэддэг вэ гэдгээс тань шалтгаалдаг учир боломж л гарвал шинэ үгээ сураад, давтаад байгаарай. Мэдээж цээжилсэн 50 үгээ тогтмол давтахгүй бол мартагдана гэдгийг анхаараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх