"Хэрвээ" цувралын энэхүү дугаараараа бид маш сонирхолтой нэгэн сэдвийн талаар авч үзэх гэж байна.
Ихэнх хүмүүс өглөө сэрээд, эсвэл орой унтахынхаа өмнө усанд ордог. Хүн бүхэл амьдралынхаа туршид нэгээс доошгүй жилийг шүршүүрт өнгөрөөдөг гэсэн тоо баримт ч бий. Тэгвэл нэг сарын турш усанд огт орохгүй бол таны бие махбодод ямар өөрчлөлт гарах бол?
УСАНД ОРОХГҮЙ 5 ӨДӨР БОЛОХОД...
Энэ нь та хэд хоногийн давтамжтай усанд ордог вэ гэдгээс шалтгаална. Жишээлбэл та өглөө бүр, эсвэл орой болгон усанд ордог бол энэ үед танд маш тухгүй мэдрэмж төрнө. Харин долоо хоногт 1-2 удаа усанд ордог бол онцын өөрчлөлт мэдэгдэхгүй ч бага зэрэг үс тослогтох шинж тэмдэг илэрнэ.
Тослогтсон үсээ самнахад ямар нэгэн асуудал гарахгүй. Харин огцом хөдөлгөөн хийгээгүй үед ч биеэс тань их хэмжээний хөлс ялгарах тул өмссөн хувцас тань дорхноо л бохирдох болно. Мэдээж ийм их хэмжээний хөлс ялгарч байгаа тул өөрт тань мэдэгдэхгүй байсан ч бусад хүмүүст эвгүй үнэр үнэртэж эхэлнэ. Гэвч үнэр дарагч гэх "буянтай" бүтээгдэхүүн байдаг шүү дээ.
10 ХОНОГИЙН ДАРАА...
Өдөр хоног өнгөрөх тусам үс тань бага багаар бохирдсоор усанд орохгүй арав хоног өнгөрөхөд самнахад бэрх болтлоо тослогтсон байх болно. Хуйх тань маш их загатнаж, хагтах нь тодорхой. Мөн биеэс тань ялгарах "эвгүй үнэр" илүү их үнэртсээр...
20 ХОНОГИЙН ДАРАА...
Энэ үед биеийн бүхий л хэсэг загатнаж, суга, цавь зэрэг нугалаас үүссэн хэсгүүдэд хир дагтаршсан байх болно. Мөн шилжилтийн насны хүүхэд шиг нүүрээрээ дүүрэн батгатай болсон байна гээд бод доо. Гэвч энэ үедээ усанд орвол бие махбод тань нөхөн төлжиж хэдэн өдрийн дараа л гэхэд хуучин хэвэндээ орно. Цаашаагаа усанд орохгүйгээр үргэлжлүүлмээр байна уу?
30 ХОНОГ БУЮУ НЭГ САРЫН ДАРАА...
Энэ үед танаас үнэртэх үнэрийн талаар төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Мөн таны арьсан дээр бактериуд үржиж, үржсэн бактериуд нь эргээд хөлсөөрөө хооллож эхлэх тул хөлөрсөн мэдрэмж төрөхгүй л болов уу? Энэ хугацаанаас цааш хэтэрвэл магадгүй таны арьсан дээр хэзээ ч арилахааргүй нөсөө толбо үлдэж болох юм.
Эх сурвалж: What if
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх