Үнэтэй тос, бүтээгдэхүүн худалдаж авалгүйгээр гар доорх хүнсний материал ашиглаж арьсаа цайруулах боломжтой.
Зуны турш аялсан, лагерь дээр байсан, гадаа тоглосон бол царай чинь борлосон л байгаа. Гэвч 3 долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед арьсаа эртнээс цайруулж “хэвийн төрхөндөө” орох хэрэгтэй л болов уу.
Тиймээс чамд дараах АМАРХАН бөгөөд ҮР ДҮНТЭЙ цайрах аргыг зааж өгье. Цайруулах энгийн маск болон цайруулж чийгшил өгөх маскны жорыг хүргэж байна. (Аль таалагдсанаа туршаад үзээрэй )
1. ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН МАСК:
- 1 өндөгний цагаан
- 2 ц/х нимбэгний шүүс
- ½ х/х зөгийн бал
1. Өндөгний цагааныг аяганд ялгаж авна.
2. Өндөгний цагаан дээрээ нимбэгний шүүсээ шахаж хийнэ. Нимбэг нь арьсыг гэрэлтүүлж цайруулахаас гадна батгыг хатааж агшаах үйлчилгээтэй байдаг.
3. Сэрээгээр өндөгний цагаан болон нимбэгний шүүсээ сайтар хутгана.
4. Бэлтгэсэн зуурмаган дээрээ зөгийн балаасаа хийгээд дахин сайтар хутгана.
Ингээд бэлэн болсон зуурмагаа нүүрэндээ түрхэнэ. Харин энэ үед нүүр чинь цэвэрхэн буюу угаасан аль эсвэл нүүр цэвэрлэгчээр цэвэрлэсэн байх шаардлагатайг анхаарна уу. Маскаа түрхэхдээ охид үсээ боож, хүзүүгээ алчуураар орооход илүүдэхгүй, учир нь зуурмаг түрхсэний дараа дусалж бие хувцас бохирдох магадлалтай байдаг. Нэгэн жигд тараан түрхээд 10-15 минут байлгасны дараа бүлээн усаар угаагаад цэвэр алчуураар арчаарай. Нимбэгтэй маск нь арьсыг хуурайшуулах гээд байдаг учир маск тавьсны дараа цайруулах эсвэл чийгшүүлэх тос түрхэх нь илүү үр дүнтэй юм.
2. ЦАЙРУУЛЖ ЧИЙГШИЛ ӨГӨХ МАСК:
- 1 өндөгний шар
- 1 гадил (нухсан)
- 2 х/х оливын тос эсвэл наргил жимсний (коксны) тос
1. Өндгийн шарыг цагаанаас нь ялган авна.
2. Гадилаа сайтар нухаж өндөгний шартай хольж жижиг ширхэг байхгүй болтол нь сайтар хутгана.
3. Зуурмаган дээрээ оливын тос эсвэл наргил жимсний (коксны) тосноосоо хийж мөн сайтар хутгана
4. Нүүрээ цэвэрлэсний дараа бэлтгэсэн зуурмагаа түрхэх ба эхэнд зөвлөсөн дээрх маскын зааврыг дагаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх