Хөл хорио тогтоогдсон эдгээр өдрүүдэд та нэг бол ажил хичээлээ хийж, нэг бол утсаа маажсаар дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг мартаж орхисон юм биш биз? Тэгвэл дараах апликэйшнүүдээс өөрт тохирохыг сонгоод утсандаа суулгахад л асуудал шийдэгдэнэ! Өглөө, өдөр, орой гээд өөрийн боломжит цагтаа хүссэн дасгалаа зааврын дагуу хийгээрэй.
1. CROSSFIT BTWT
Тайлбар: Найман сая гаруй дасгалын заавар, дасгал хөдөлгөөний тань үр дүнг хянах самбар бүхий уг аппликэйшн нь үнэгүй татаж болох хамгийн шилдэг дасгалын аппликэйшн гэж хэлж болно.
Татах холбоос: Android | iOS (Үнэгүй)
2. TONE IT UP
Тайлбар: Нэрнээс нь харахад л охид бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй аппликэйшн гэдэг нь мэдэгдэж байгаа биз? Мэргэжлийн багш нар иог, кардио, бокс болон жирэмсний үед хийх шаардлагатай бүхий л дасгалуудыг боловсруулсан учир уг аппликэйшн таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцнэ. Та өдөр бүр дасгал хүлээн авах цагаа тохируулахад л хангалттай.
Татах холбоос: Android | iOS (Үнэгүй)
3. COUCH TO 5K
Тайлбар: Энэ аппликэйшн нь хүчний дасгалаас илүүтэй кардио дасгал сонирхдог хүмүүст тохиромжтой. Та төлөвлөгөө ёсоор долоо хоногт 30 минутаар гурван удаа гүйх ёстой. Ингээд найман долоо хоногийн дараа “5K уралдаан”-д оролцох эрхтэй болно гэсэн үг. “Couch to 5k” аппликэйшн нь дөрвөн дасгалжуулагчтай ба эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүнд тохиромжтой.
Татах холбоос: Android | iOS ($3)
4. SKIMBLE WORKOUT TRAINER
Тайлбар: Та ямар орчинд дасгал хиймээр байна вэ? Номын сан, ажлын байр, тэр ч бүү хэл аялалд явахдаа зочид буудалдаа ч хийж болохоор бүх төрлийн дасгалыг цогцлоосон аппликэйшн бол “Skimble Workout Trainer”. Дасгалын түвшнээ сонгох боломжтой бөгөөд дасгалын тайлбарыг зурган болон бичлэгэн хэлбэрээр өгөх болно.
Татах холбоос: Android | iOS (Үнэгүй)
5. JEFIT WORKOUT TRACKER
Тайлбар: JEFIT нь дээр дурдсан аппликэйшнүүдээс ялгаатай. Та өөрийн өндөр болон жингийн мэдээллээ оруулж, цаашид хэдэн кг жинтэй болмоор байгаа зорилгоо тодорхойлж, өөрийн гэсэн дасгалын хуваариа гаргана. Мөн өдөр бүр хийсэн дасгалынхаа тухай тэмдэглэл бичиж, жингийнхээ тухай мэдээллийг оруулах шаардлагатай. Эдгээр нь үйлдлүүд нь үнэ төлбөргүй ба тусгай хичээл авах бол сарын $3.33 төлөх шаардлагатай.
Татах холбоос: Android | iOS (Үнэгүй)
6. AAPTIV
Тайлбар: Дэлхийд нэртэй фитнессийн дасгалжуулагчдын хичээлийг үнэ төлбөргүй үзэх боломжтой, 3000 гаруй дасгалуудыг багтаасан алдартай аппликэйшн бол “Aaptiv”. Та хамгийн багадаа 7 минутын дасгал сонгож болох ба үүнээс илүү гэвэл 1 цаг гаруй үргэлжлэх дасгалууд ч бий. Хэрвээ та тусгай хичээл авах бол сард $15 төлөх хэрэгтэй.
Татах холбоос: Android | iOS (Үнэгүй)
7. FREELETICS
Тайлбар: Хэрвээ танай гэр дасгал хийхэд тийм ч их зай талбайтай биш бол энэ аппликэйшн танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэхүү аппликэйшнд 2х2 метрийн зайд хийж болох 900 гаруй дасгал багтсан байна. 10-30 минутын дасгалуудтай учир та өөрийн биеийн жин, дасгалын төлөвлөгөөндөө тааруулан хуваариа зохиож болно. Харин зарим дасгал нь төлбөртэй байдаг шүү.
Татах холбоос: Android | iOS (Үнэгүй)
8. DAILY BURN
Тайлбар: Энэ аппликэйшнийг ашиглаад найз охин/залуутайгаа хамт дасгал хийж болно. Өдөр бүр тогтсон цагт шууд дамжуулалтаар төрөл бүрийн дасгалыг заах ба гар утас болон зурагтаар дамжуулан үзэх боломжтой. Мөн 24 цагийн турш давтан үзэх боломжтой учраас өөрийн аль завтай үедээ дасгалаа хийж болно.
Татах холбоос: Android | iOS (Үнэгүй)
9. STRAVA
Тайлбар: Strava бол хурдтай алхах (жоггин), усанд сэлэх, дугуй унах дуртай хүмүүст нэн тохиромжтой аппликэйшн юм. Таны хурд, шатаасан калорын хэмжээг тодорхойлдог ба дасгалын үр дүнг өдөр болон сараар нь тооцож харуулдгаараа онцлогтой.
Татах холбоос: Android | iOS (Үнэгүй)
10. SWORKIT
Тайлбар: Дасгал хийхэд тийм ч их цаг зарцуулж амжихгүй байх гэж санаа зовж сууна уу? Асуудлыг тань шийдэх аппликэйшн энд байна! Та өдөрт дасгал хийхэд хэр их цаг зарцуулж чадах вэ? Түүнд чинь тааруулж 200 гаруй дасгал санал болгох ба та өөрт хэрэгтэйгээ л сонгоод хийхэд болно.
Татах холбоос: Android | iOS ($30)
Танд амжилт хүсье!
Эх сурвалж: Make of Us
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх