Монгол улс интернетийнхээ хурдаар дэлхийд 84-т орж байна


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-01-31

"Speedtest Global Index" сайтаас улс орнуудын интернетийн хурдыг хэмжиж үздэг байна. Тэгвэл 2019 оны 12-р сарын байдлаар Монгол улс интернетийнхээ хурдаар дэлхийд 84-т оржээ.

Монгол улсын интернетийн дундаж хурд нь 31.79 мб/с (секундэд 31.79 мегабайт файлыг татах чадвартай) бөгөөд энэ нь 2018 оны 12-р сард 24.49 мб/с байснаас нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэвч дэлхийд эзлэх байр нь 13-аар ухарсан байна.

Манай улсын дээр 32.13 мб/с хурдтай Багамын арал улс, доор 31.56 мб/с хурдтай Киргиз улсууд бичигддэг. Харин дэлхийд интернетийн хурдаараа Сингапур улс энэ жил дахин тэргүүлсэн. Тус улсын интернетийн дундаж хурд нь 200.12 мб/с юм.

ХАМГИЙН ХУРДАН ИНТЕРНЭТТЭЙ 10 УЛС: 

  1. Сингапур - 200.12 мб/с
  2. Хонконг - 164.88 мб/с
  3. Монако - 148.91 мб/с
  4. Румын - 144.92 мб/с
  5. Өмнөд Солонгос - 144.41 мб/с
  6. Швейцар - 144.31 мб/с
  7. Лихтенштейн - 139.01 мб/с\
  8. Тайвань - 137.90 мб/с
  9. Франц - 131.25 мб/с
  10. Швед - 131.13

Эх сурвалж: CNET.com

#Internet #Интернэт #Үзүүлэлт