Австралийн Канберра Коллежийн сурагч Чулуунхүүгийн Эгшиглэн охин Дэлхийн Сургуулиудын Мэтгэлцээний Тэмцээнд (World Schools Debating Championships-WSDC) багаараа оролцон гуравдугаар байрт оржээ.
Нийт 56 улсын сурагчид оролцсон энэхүү тэмцээнд Австралыг төлөөлж Иден Блэр, Каллум Даргавел, Томас Шортриж, Xaвьэр Редмонд болон Эгшиглэн Чулуунхүү нар нэг баг болон оролцсон юм.
Зурган дээр баруун гар талаас Ч.Эгшиглэн, Иден Блэр, Каллум Даргавел, Томас Шортриж
болон Xaвьэр Редмонд нар (Австралийн баг)
Дэлхийн мэтгэлцээний тэмцээнд амжилт үзүүлсэн Ч.Эгшиглэнгийн талаар Австралийн Канберра Таймс сонинд нийтлэл гарчээ. Уг нийтлэлд бичсэнээр Эгги (найзууд нь түүнийг ийнхүү дууддаг) аялалаар явах нь түүнд өөрийн мэтгэлцэх чадвар болон боломжийг нээж өгдөг гэсэн. Мөн тэрээр "Би өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Гадаад харилцааны бодлого, бүр Бейонсигийн шинэ цомгийн талаар ч сонирхолтой мэтгэлцээн өрнүүлж байсан. Энэ мэт олон сайхан мэтгэлцээнүүд надад туршлага болон үлддэг" хэмээжээ.
Тэмцээн Герман улсын Штутгарт хотноо болсон бөгөөд нийт 56 орны баг оролцсоноос Англи улс тэргүүлж, Канад удаалж, Австрали ийнхүү гуравдугаар байрт оржээ. (Дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү) Түүний багийн гишүүд Берлинд байх хугацаандаа хоорондын нягт харилцаатай, яг л сайн найзууд шиг байсан нь давуу тал болж бусад багаас илүү ялгарч чадсан гэж тэр өөрөө дүгнэжээ. "Намайг тусалж дэмжсэн бүх хүнд баярласнаа хэлмээр байна. Тэмцээний туршид нэг сайхан мэдрэмж төрсөн нь мэтгэлцээний урлагт суралцахыг чин сэтгэлээсээ хүсч буй хүүхэд залууст туслахыг би хүсч байна" хэмээжээ.
Сонирхуулахад тэрээр өмнө нь Хобби дунд сургуульд суралцдаг байсан ба аав Б.Чулуунхүү нь эдүгээ Монгол Улсаа төлөөлж Австрали улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд юм байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх