Netflix: Америкийн хамгийн алдартай сүнстэй газруудын тухай цуврал хийнэ


Хачин жигтэй үйл явдлаар дүүрэн аймшгийн кинонд дурлагсад анхаарлаа хандуулаарай. Netflix тун удахгүй Америкийн хамгийн алдартай сүнстэй газруудын тухай цуврал баримтат кино хийхээр төлөвлөжээ. Гэвч одоогоор кино хэзээ хийгдэх болон цацагдах талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Мөн уг цувралдаа ямар байршлуудыг сонгон авах талаар дурдаагүй ч үзэгчид зарим нэг газрыг уг цувралд багтана хэмээн таамаглаж байгаа юм.

ҮЗЭГЧДИЙН ТААМАГЛАЖ БУЙ ГАЗАР:

АНУ-ын Колорадо мужийн "The Stanley" зочид буудалд 1834 онд гал гарсны улмаас амиа алдсан хохирогчдын дуу хоолой сонсогддог хэмээн уг зочид буудалд буусан хүмүүс болон ойр орчимд нь амьдардаг хүмүүс ярьдаг. 

Аймшгийн кино зохиолч Stephen King-ийн “The Shining” зохиолоос сэдэвлэн бүтээсэн киноны зураг авалтыг уг байшинд хийсэн гэдгийг аймшгийн кино сонирхогчид маань андахгүй биз. 

"The Stanley" зочид буудлыг үүсгэн байгуулсан хос галд шатан нас барсан ч уг буудалд буусад зочид тэднийг одоо ч тэнд байгааг мэдэрдэг гэнэ. Тэд шөнийн цагаар төгөлдөр хуур тоглож, гэрэл унтрааж асаадаг бөгөөд заримдаа бүр хүүхдийн инээх чимээ ч сонсогддог байна. 

Энэхүү баримтат цуврал нь "Netflix"-ийн энэ жилд хийхээр төлөвлөж буй 20 цувралын нэг билээ. Аймшгийн төрлийн баримтат кино найруулагч Joe Berlinger "Imagine" энтертайнменттай хамтран уг цувралыг бүтээх юм. Найруулагч Berlinger өмнө нь “Алуурчинтай хийсэн яриа” гэх цуврал баримтат кино хийж байсан туршлагатай нэгэн билээ.

Эх сурвалж: 9gag, Being

#Netflix #Horror #Documentary