Уурлаж бухимдсанаар ТАРГАЛАЛТ үүсдэг


Уур бухимдлын хор уршиг нь сэтгэл санаанд нөлөөлөөд зогсохгүй таргалалтын гол эх үүсвэр болдог байна. Яагаад гэж үү? 

ЭНЭ БҮХЭН АДРЕНАЛИНААС ЭХЭЛДЭГ

Уур бухимдал гэдэг нь зөвхөн сэтгэл хөдлөлтэй холбоотой зүйл биш юм. Өөрөөр хэлбэл бидний бие махбодод ч мөн нөлөөлдөг. 

Уурлах үед бидний биед адреналин ялгардаг. Улмаар бид хэрэлдэж зодолдох гээд юу ч хийхээс буцахгүй байдалд хүрнэ. Энэ үед биеийн дотор эрхтнээс булчин руу урсах цусны урсгал хурдассанаас болж бид уурлаж буй үедээ өлссөн мэдрэмж авдаггүй. Гэвч энэ үйл явц нэг их удаан үргэлжлэхгүй л дээ.

Тун удалгүй адреналины хэмжээ буурснаар уурлах үед алдсан энергиэ нөхөхийн тулд өлссөн мэдрэмж төрдөг байна. Мөн уурлаж бухимдан сэтгэл хөдлөл ихтэй болсон байдаг тул өөрийгөө хянахгүйгээр хэмжээ хязгааргүй идэх гээд байдаг тал бий. Өөрөөр хэлбэл эрүүл хүнсийг сонгохоос илүүтэйгээр амттай бүхнийг сонгон иддэг гэсэн үг юм.  

ЭНЭ ҮЕИЙГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

Стрессээ тайлахын тулд "амттай" хоол идэх хэрэгтэй гэсэн бодлоо авч хая. Идэж буй хоол хүнсээ хянаж, хэт цадахаас зайлсхий. 

СЭТГЭЛ ТҮГШИХ НЬ СТРЕССДЭХ ШАЛТГААН БОЛДОГ

Сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж бас л стрессдэнэ. Улмаар бие дэх кортизолын түвшин нэмэгддэг. Энэ нь зүрх болон цусны даралтад сөргөөр нөлөөлж, таргалалт явагдах гол шалтгаан болдог байна. 

/Кортизол нь цусан дахь сахарыг өөх болгон хоол боловсруулах үйл ажиллагааг сааруулдаг. Үр дүнд нь мэдээж жин нэмнэ./

ЭНЭ ҮЕИЙГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

Стрессийг зөв зүйлд ашиглаж болно. Таны уур маш их хүрч, байнга стрессдээд байгаа бол энэ үедээ дасгал хөдөлгөөн хийх нь энгийн үед хийснээс ч илүү үр дүнтэй байх тохиолдол бий. Ингэх нь зөвхөн таргалалтаас сэргийлээд ч зогсохгүй таны сэтгэл санааны байдлыг тэнцвэржүүлж өөрийгөө хянахад тань тусална. 

ХООЛНЫ ДУРШЛАА ХЯНАХ ЧАДВАРАА АЛДДАГ

Стресс нь нойргүйдлийг үүсгэдэг. Бид хангалттай хэмжээгээр унтаж амарч чадахгүй бол эрч хүчээ алддаг. Ингээд ч зогсохгүй ундаа, чихэр, түргэн хоол гэх мэт нүүрс ус ихээр агуулсан хүнс хэрэглэж алдсан эрч хүчээ нөхөх гээд байдаг талтай. 

СТРЕССНОЙРГҮЙДЭЛТАРГАЛАЛТ

Нойр багатай байх нь хоолны дуршлын тэнцвэртэй байдлыг хангадаг дааврын үйл ажиллагааг бууруулдаг гэхээр бүх зүйл ойлгомжтой болж байгаа биз? 

ЭНЭ ҮЕИЙГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

Амьдралаас аз жаргалтай бүхнийг мэдрэхийг хичээ. Ном унших, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх, дуртай зүйлээ хийх гэх мэт өөрт тань аз жаргал, амар амгалан байдлыг авч ирдэг зүйлсийг түлхүү хийгээрэй. 

Эх сурвалж: BrightSide.me

#Уур #Жин нэмэх #Стресс