БАТГА ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ? БАТГА ГАРАХААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Хавар, зун, намар, өвөл зэрэг бүхий л улиралд охид бүсгүйчүүдийн санааг зовоож байдаг зүйл бол БАТГА юм. Тиймээс бид энэ удаагийн дугаараараа яагаад бидний арьсан дээр батга гардаг болон үүнийг хэрхэн арилгах талаар зөвлөгөөг хүргэж байна.
1. ӨСВӨР НАСНЫХНЫ НҮҮРЭН ДЭЭР ЯАГААД БАТГА ГАРДАГ ВЭ?
Хамгийн түгээмэл тохиолддог арьсны эмгэг өөрчлөлтийн нэг бол батга бөгөөд энэ нь тосны булчирхайн үрэвсэлт өвчин юм. Голдуу өсвөр наснаас эхэлдэг нь хүүхэд насанд идэвхгүй байсан арьсны дотор орших үй олон тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж өөрчлөгдсөнөөс болж тос ихээр хуримтлагдан саатах, мөн хеликобактер, арьсны хачиг ихэссэнтэй зэрэгтэй холбоотой.
2. ХЭРХЭН АРИЛГАХ ВЭ?
Цэвэрхэн арьстай байхын тулд арьсаа маш сайн цэвэрлэж, амьсгалуулах хэрэгтэй. Мөн цаг агаарын таагүй нөлөө, эрс тэс уур амьсгалаас хүний арьс байнга гэмтэж тэжээл, чийгээ алдан улмаар хуурайших, бохирдох, хэт тослог ялгарах зэрэг асуудал үүсдэг. Тиймээс арьсны гадна бохирдлыг цэвэрлэж, эрүүл чийрэг батгагүй арьстай байхад тань туслах дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.
АЛХАМ - 1
Өглөө, оройд угааж хэвших: Шилжилтийн насныхны хувьд ариун цэврийн асуудал нэн чухал. Гадаад, дотоод орчны нөлөөлөл, зурагт, компьютерын туяа, тоосжилтууд арьсны чинь нүхийг бөглөж, бохирдуулдаг. Тиймээс өглөө босоод болон орой унтахаасаа өмнө өдөрт хамгийн багадаа хоёр удаа гель эсвэл хөөсөн хэлбэртэй савангаар нүүрээ угааж цэвэрлэж занших хэрэгтэй.
АЛХАМ - 2
Чийгшлийг маш сайн өгөх: 13 наснаас эхлэн арьсаа чийгшүүлж эхэлснээр арьс хуурайшихгүй болж ирээдүйд удаан хугацаанд сайхан арьстай байхын эхлэл болдог. Нүүрээ угаах болон тоник түрхэхийг нэг зүйл мэт ойлгох нь зөв. Нүүрээ угаасан л бол заавал тоник болон чийгшүүлэгч тосыг хэрэглэх ёстой гэдгийг байнгын мөрдлөгөө болгоорой.
АЛХАМ - 3
Нүүрний илүүдэл тослогийг тэнцвэржүүлэх: Хүний гарт олон тооны нян бохирдол агуулагддаг. Хүүхдүүд гараараа нүүрээ оролдох, шанаагаа тулж суух дуртай байдаг. Иймд нүүрэндээ аль болох гараа хүргэхгүй байхын зэрэгцээ зориулалтын нүүрний илүүдэл тос шингээгч цаасыг өдөр тутамдаа тогтмол хэрэглэх хэрэгтэй.
АЛХАМ - 4
Арьс болон арьс арчилгааны талаар мэдлэгтэй байх: Хэн нэгний ярьсан зүйл, аль нэг сэтгүүлээс уншсан зүйлээс илүүтэйгээр аливаа арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагыг харж өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонгож чаддаг байх хэрэгтэй.
АЛХАМ - 5
Идэж хэрэглэж буй зүйлээ анхаарах: Бидний хоол хүнсэндээ хэрэглэж байгаа зарим бүтээгдэхүүн үрэвслийг ихэсгэдэг. Таны амтархан идэх дуртай пицца, хотдог, ундаа зэрэг нь арьсанд хамгийн муугаар нөлөөлдөг гэдгийг мэдэх үү? Иймээс цэвэршүүлсэн элсэн чихэр болон боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, хиам, сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Харин шинэ ургацын ногоо нь хүний биед сайн төдийгүй арьсыг чийгшүүлж улмаар арьсны үрэвслийг намдаах ач тустай байдаг шүү.
МОНГОЛЫН ЭРС ТЭС УУР АМЬСГАЛД ТОХИРСОН БАТГАНЫ ЭСРЭГ БҮТЭЭГДЭХҮҮН
Монгол эмч, арьс судлалын мэргэжилтнүүдийн урт хугацааны судалгаа, туршилтын үр дүнд бүтсэн “Биодерм” нь дотоодын цорын ганц батганы эсрэг иж бүрдэл юм. “Монос косметик” ХХК-ийн энэхүү бүтээгдэхүүн нь Монгол хүний арьсны онцлогт бүрэн нийцсэн гэдгээрээ онцлог бөгөөд мэргэжилтнүүд “Биодерм”-ийг Монголын нөхцөлд хэрэглэж болох батганы эсрэг хамгийн шилдэг бүтээгдэхүүн хэмээдэг билээ. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүний орц найрлага, үйлчилгээтэй нь танилцацгаая.
- Ментол буюу гаа нь арьсыг амрааж сэргээхийн зэрэгцээ арьсны эд эсийг сэргээх, нүх агшаах, тосны булчирхайн идэвхжлийг бууруулах тустай.
- Витамин Е нь антиоксидант үйлдэлтэйн зэрэгцээ арьсны эвэрлэг давхарга, шинэ эсийн нөхөн төлжилтийг чийгээр хангах, нөхөн төлжилтийг дэмжих үйлдэлтэй.
- Салицилын хүчил нь арьсны сүвэнд бөөгнөрсөн бохирдлыг цэвэрлэнэ.
- Витамин В6 нь тосны булчирхайн үйл ажиллагааны зохицуулалтад оролцож тос ялгаралтыг багасгадаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх