Монитадаа бэлэг сонгож дууссан бол одоо хамгийн их бодолд автуулж, сэтгэл хоёрдуулж, олон хоног дэлгүүр хэсэхэд хүргэдэг, сонгоход хэцүү хэрнээ авсан хойно сэтгэл догдлуулах сонголтыг хамтдаа хийцгээе. Энэ бол мэдээж хайртай хүндээ бэлэг сонгох явдал юм. Шинэ жилийн баяр учраас өөрийн гараар бүхий л сэтгэлээ зориулан урлаж болох энгийн хэрнээ хамгийн нандин дурсамж болон үлдэхүйц бэлгийн жагсаалтыг хүргэе.
1. “ХАЙРЫН ТЭМДЭГЛЭЛ"
Хамгийн үнэтэй дурсамж агуулах зүйл бол яах аргагүй тэмдэглэл. Би найз залуутайгаа үерхэж эхэлснээс хойш “Хайрын тэмдэглэл” хөтөлсөн. Түүнийгээ 100 дахь өдрөөрөө бэлэглэж билээ. Тэрхүү тэмдэглэлд бидний 100 өдрийн тэмдэглэл бичигдсэн бөгөөд хамтдаа бүтээсэн бүх дурсамж агуулагдсан. Тэмдэглэлээ эхнээс нь уншвал бидний анх танилцсан өдрөөс эхлээд бүхий л дурсамж бичигдсэн болохоор унших бүрд анхны гэх мэдрэмжээ дахин мэдэрдэг нь гайхалтай. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол “Up” хүүхэлдэйн кинон дээр “Our adventure book” гэх тэмдэглэл гардаг. Бага байхдаа тэр тэмдэглэлийг харчихаад ирээдүйд “найз залуудаа яг адилхан тэмдэглэл бичиж өгнө дөө” гээд бодож байсан үе саяхан юм шиг. Түүнийгээ биелүүлсэн нь бүр ч гайхалтай.
Шинэ жилийн өдөр болох хүртэл 10 гаруй хоног үлджээ. Энэ өдрүүдэд өөрсдийнхөө хамгийн мартагдахааргүй болзоонуудыг аль эсвэл гайхалтай дурсамжуудаа бичсэн “Хайрын тэмдэглэл” бичиж өгөөрэй❤️.
2. "ЧАМАЙГ ХАЙРЛАХ 100 ШАЛТГААН"
Түүнийг хайрлах шалтгаанаа жижиг жижиг цаасан дээр бичээд хөөрхөн хайрцагт хийж өгвөл хайртай хүн тань ямар их баярлах бол? Шалтгаануудыг нэг нэгээр нь унших бүгд түүнд маш их хайр мэдрэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ хайрлах шалтгаанаа бичсэн цаасаа хийх шилэн хорго олоход хэцүү байгаа бол жижигхэн лаа худалдаж аваад түүнийхээ шилэнд хийчихсэн ч болно.
3. ХАЙРЫН КУПОН
Энэхүү хайрын купоныг өнгийн цаас, олон өнгийн үзэг, үдээсний машин ашиглаад л хийх боломжтой. Гэхдээ дараа нь биелүүлэхэд амархан зүйл бичээрэй.
4. АЯГАН БЯЛУУ
Аяган бялуу бол өхөөрдөм хэрнээ амттай зүйл. Хамгийн гол нь та хайртай хүндээ зориулж өөрийн гараар хийж байгаа нь чухал. Хийж буй үйл явцаа видео хэлбэрээр хадгалж аваад түүнийгээ дараа нь хайртай хүндээ үзүүлээрэй. Хэрвээ аяган бялуу яаж хийхийг мэдэхгүй байвал Youtube-с бичлэг үзээд дагаж хийж болно. Сайн хайлт хийгээрэй. Амжилт❤️
5. ХОС ЦАМЦ БЭЛЭГЛЭХ
Хосууд юм чинь хос цамцаар гангарвал гоё биз дээ? Хос цамц өмсчихсөн хосууд үнэхээр өхөөрдөм харагддаг шүү. Шинэ жилийн баяр болох гэж байгаа юм чинь шинэ жилийн уур амьсгал оруулахуйц цамц сонгоорой.
6. СЭТГЭЛИЙН ҮГС
Бүх зүйлсээ ярилцдаг хэдий ч хэлээгүй үлдээсэн зүйл хэзээд байдаг шүү дээ. Захиа бол сэтгэлээ илэрхийлэх хамгийн нандин бэлэг. Хэлэхийг хүсдэг ч хэлж чаддаггүй бүх зүйлсээ сэтгэлээсээ бичээд өгөөрэй. Бүүр романтик болгоё гэвэл шуудангаар илгээж болох юм шүү.
7. ЗУРГИЙН ЦОМОГ
Зураг бол дурсамж шүү дээ. Хайртай хүнтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн цаг мөчөө цаг хугацааны эрэмбээр жагсаагаад зургийн цомог хийж өгвөл хэзээ ч харсан дурсамж сэргээд сайхан даа. Ард нь тухайн зургийн түүхийг нь бас бичээрэй.
8. ЗҮҮЛТ
Хэрвээ та хайртай эмэгтэйдээ бэлэг сонгох гэж байгаа бол гоёмсог зүүлт их чамин бэлэг болно шүү. Түүний нэрийг бичүүлсэн зүүлт ч юм уу, хөөрхөн жижиг шигтгээтэй гоёмсог зүүлт ч юм уу.
9. ДУРСАМЖИЙН ХАЙРЦАГ
Энэхүү хайрцгийг та яаж ч хийж болно. Хамтдаа авахуулсан зургаараа чимэглэж болно. Жижигхэн захидлууд бичиж болно. Хэрхэн хийх зааврыг үзэх бол ЭНД дараарай.
10. КИНОНЫ ТАСАЛБАР
Хайртай хүнтэйгээ хамт кино эсвэл жүжиг үзэх шиг жаргалтай мөч гэж юу байх вэ. Киноны хос тасалбар бариад хайртыгаа угтаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх