Энэхүү мэдээг уншиж буй өглөө, өдөр, орой, шөнийн мэнд! Та урьд нь нулимс арчдаг спонж, нүүрэнд дээр тавьдаг дэр гэх мэт нээлтүүдийн талаар сонсож байсан уу? Тэгвэл бидний амьдралд тэр болгон тулгараад байдаггүй асуудлуудыг шийдвэрлэсэн бүтээлүүдийн талаар сонирхуулж байна.
1. НУЛИМС АРЧИГЧ
Энэхүү нүдний шил нь спонжоор хийгдсэн бөгөөд нулимс доош урсах мөн нүүрийг тань халтартуулахаас өмнө өөртөө нулимсыг шингээх болно.
2. ЗҮРХ ДАРАГЧ
Уг машин автоматаар таны Инстаграмын зургийг доош гүйлгэн, хоёр товшин "Зүрх" дарах болно. Та зургаа хараад л, машин таны өмнөөс зүрх дараад л...
3. ТУСЛАГЧ ГАР
Нарны өөдөөс харахад хэцүү байна уу? Та санаа зовох хэрэггүй. Энэхүү хиймэл гар нь таны нүдийг нарны хурц гэрлээс хамгаалж өгнө.
4. АВАРГА ТОМ AIRPODS
Аварга том airpod-ныхоо тусламжтайгаар дахин хэзээ чихэвчээ алдахааргүй боллоо.
Энэхүү утасгүй чихэвч нь энгийн airpod-г 100 дахин томруулсантай тэнцэх хэмжээтэй. Аль халаасандаа хийчихлээ гэж хайх, чихэндээ зүүх талаар бодоод ч хэрэггүй. Зүгээр л спикер гэсэн үг.
5. ШҮҮЛТҮҮРТЭЙ ХАЛБАГА
Халбага болон шүүлтүүр хамтдаа. Магадгүй шөлөнд дургүй хүмүүст зориулсан халбага юм болов уу?
6. ХАМГААЛАГЧ ТОР
Танд суултуурт утсаа унагааж байсан тохиолдол бий юу? Тэгвэл энэ үе ард хоцорсон бололтой. Энэхүү тор нь суултууртай бат бөх хэлхэгдэх бөгөөд утсыг доош унахаас сэргийлэх юм.
7. СТРЕСС ТАЙЛАГЧ БҮС
Ажил хичээлийнхээ дараа ядарч байна уу? Тэгвэл сүүлийн үеийн стресс тайлан тайвшруулагч бүсийг санал болгож байна. Энэхүү бүсийн тусламжтайгаар бөмбөлгийг өөрийн хүссэн хэмжээгээр хагалах боломжтой.
8. УНТУУЛДАГ ХООЛОЙ
Унтах гэхээр хурхираад, чимээгүй болох гээд нүүрэн дээрээ дэр тавихаар амьсгал тань давчдаад байна уу? Тэгвэл энэхүү асуудлаас гарахад тань унтуулах хоолой л туслах болно.
9. ЭСЭРГҮҮЦЛИЙН ХААЛТ
Ямар нэгэн зүйл танд таалагдахгүй бол түүнийгээ хэрхэн шууд илэрхийлэх вэ? Энэ нь их амархан. Ердөө л энэ хаалтыг зүүгээд яв.
10. УУХ ЗҮЙЛТЭЙ ОРООЛТ
Өвлийн хүйтэнд даарахгүйгээр дуртай зүйлээ уумаар байна уу? Тэгвэл мэдээж энэ ороолт л танд тусална.
Та түүний өөр олон олон нээлтүүдийг үзэх бол түүний Youtube сувгийг Subscribe хийгээрэй.
Эх сурвалж: Boredpanda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх