Гэртээ хэрхэн шинэ жилийн уур амьсгал оруулах вэ?


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-12-17

Жилийн хамгийн аз жаргалтай сэтгэл догдлуулам өдрүүд бол яах аргагүй АРВАНХОЁРДУГААР сар, тэр дундаа ШИНЭ ЖИЛИЙН баяр юм. Хайртай дотны хүмүүстэйгээ аз жаргалтай хором мөч бүрийг хуваалцаж мартагдашгүй дурсамж бүтээхэд тань туслах хэд хэдэн чимэглэлийн санаануудыг хүргэж байна.

1. МАНДАРИНЫ ЧИМЭГЛЭЛ

Шинэ жилийн баяр гэхээр таны санаанд юу ордог вэ? Мэдээж мандарины үнэр болоод амтгүйгээр хэрхэн шинэ жилийг төсөөлөх билээ? Тэгвэл мандариныг идэхээс гадна хатаагаад модноос өлгөж болдог юм шүү. Одоо ингээд л гэрээс тань 24/7 мандарины үнэр салахгүй. 

2. ГЭР ДҮҮРЭН ГЭГЭЭ

Өнгө өнгийн гэрэл байхад өргөө гэр тань дүүрээд ч явчихна шүү. Ганцхан гэрлийн тусламжтайгаар гэр дүүрэн чимэглэлтэй мэт харагдуулж болно. Хана, цонх, тааз гээд л гэрлийг яаж л бол яаж, хаанаас л бол хаанаас л өлгөж болно. 

3. ЦОНХНООС МЭДЭР

Та цонхоо хуучны аргаар будаж, хайчилбар нааж, эсвэл бүр сүүлийн үеийн аргаар буюу гэрлэн чимэглэлээр чимэглэж болно. Энд л таны мэдрэмж гарна гэсэн үг шүү дээ. 

4. ЛАА БА ҮНЭР

Анхилам сайхан лааны үнэрт дурлахгүй байхын аргагүй. 

5. ӨВӨРМӨЦ МОД

Тэжээвэл амьтантай айл, эсвэл дотуур байранд амьдардаг оюутан сурагчид маань дээрх аргаар өрөөндөө шинэ жилийн уур амьсгал оруулах боломжтой. 

6. ХЯМД ГАЦУУР

Хүсвэл өвсөөр ч гацуур хийж болно. cheeky

7. МИНИМАЛИСТ

Даруу төлөв хэв маягтай, өнгөний сонголтын хувьд ч нэгэн жигд байх энэхүү чимэглэл нь минималист амьдралын хэв маягаар амьдардаг хүмүүст илүү тохирох болно. 

8. STAR WARS

Дуртай баатрынхаа дүрээр гацуураа засаж ч болно шүү дээ. 

9. ХУУЧИН ЧИМЭГЛЭЛ

Хуучирч муудсан чимэглэлээ шинээр янз янзын хэв маягтайгаар будах боломжтой. 

10. МУУРТАЙ АЙЛ

Гэрийн тэжээвэр амьтантай айлууд Шинэ жилийн баярын гэрээ чимэглэх хэсгийг алгасдаг гэж хэлж болно. Тэгвэл эхний зурган дээрх шиг муурны үүрийг, эсвэл дараагийн зурган дээрх шиг гэрлийн бүрхүүлээ чимэглэж болох нь байна шүү.

#Шинэ жил #Чимэглэл