Бяцхан хүүгийн аз жаргалтай шүүх хурал


Т.Мөнхжин | YOLO.MN
2019-12-17

Нулимсаа арчих цаасаа бэлдээрэй. cheeky

Мичиган мужийн нэгэн цэцэрлэгийн ангийн бяцхан жаалууд 5 настай Michael Clark Jr найзынхаа үрчлүүлэх шүүх хуралд оролцжээ. Тэд найзыгаа сэтгэл санаагаар дэмжихээр ирсэн ба цаасан зүрх хийж түүнд урам өгсөн байна. 

Залуу хосууд 1 жилийн хугацаанд Michael-ийн өргөмөл эцэг эх байсан бөгөөд уг шүүх хурлаар албан ёсоор түүний эцэг эх байх эсэх нь шийдэгдэж буй юм. 

Michael шүүх хуралд зориулан гоёмсог хантааз болон эрвээхий зангиагаар гангаран ирсэн. Уг зураг Фэйсбүүкэд цацагдсан цагаасаа хойш 116,000 гаруй удаа түгээгдэж олны таашаалыг хүртээд байна. 

Сониноос багш Kerry McKee нь энэхүү шүүх хуралд ангийнх нь найзуудыг урих санааг гаргасан гэнэ.

Нулимстай нүдээ нууж ядан суух шүүгч Patricia Gardner. 

Эх сурвалж: E Online

#Хайр #Найз