ФОТО: Урт үсийг өөгүй шуух МАШ АМАРХАН арга


Сондор | YOLO.MN
2016-08-04

Халуун зунаар урт үсийг задгайлан явах нь төдийлөн зохимжгүй. Болж өгвөл боож (зүгээр боосон ч нуруу халууцуулах нь бий) эсвэл шуух нь тохиромжтой юм. Тиймээс дундаж болон урт үстэй охиддоо зориулж өөгүй, аятайхан хэлбэртэйгээр шуух арга зааж өгье.

Охид энэ хялбар аргыг төдийлөн мэддэггүй. Гол төлөв боосон үсээ нэг нугалж дахин боож эсвэл эрчилж дугуйлан шуудаг. Гэхдээ энэ нь шуусан үсний зарим хэсэг арзайж гарч ирэх эсвэл хэлбэр галбиргүй харагдах тал бий. Харин YOLO-ийн заах арга бол маш амарханаас гадна өөгүй цэвэрхэн, хэлбэртэй харагддаг юм шүү. Туршаад үзээрэй yes

1. Нэг боосон үсээ хоёр хуваан эрчилж орооно.

2. Үснийхээ үзээр хүртэл эрчилж ороосон үсээ хооронд нь мөн л эрчилж орооно.

3. Дараагаар нь үсээ төгсгөлд нь хүртэл тойруулан ороосоор шипилк эсвэл үсний хавчаараар тогтоогоорой wink


Хамтран бэлтгэсэн Garish Ази Studio

 

#Beauty #Girls #Advice