Хүмүүсийн дунд Шинэ жилийн баяр болон Зул сарын баярыг хольж ойлгох тохиолдол түгээмэл байдаг. Тэгвэл энэ эргэлзээг арилгахаар дараах нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна.
1. Зул сарын баярыг арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тэмдэглэдэг. Харин Шинэ жилийн баяр нь арванхоёрдугаар сарын 31-нд болдог. "Зул сарын баярын мэнд хүргэе!" гэхийг англи хэлнээ “Merry Christmas!” гэж хэлдэг бол "Шинэ жилийн баярын мэнд хүргэе!" гэхийг “Happy New Year!” гэдэг.
2. Есүс Христийн төрсөн болон нас барсан өдөр нь арванхоёрдугаар сарын 25-ны өдөр юм. Үүнийг Христийн шашинтай улс орнууд Зул сарын баяр хэмээн тэмдэглэдэг байна. Гэвч Зул сарын баярыг дан ганц Есүс Христийн төрсөн өдөр бус, Мэри болон Жозефийн ч төрсөн өдөр гэж үздэг байна.
3. Санта Клаус нь Зул сарын баярын нэгэн хэсэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд суугаа, тухайн жилд сайн үйлс хийсэн хүүхдүүдэд бэлэг авчирч өгдөг хэмээгддэг дүр юм.
Гэвч Санта Клаусыг Николас хэмээх санваартнаас санаа аван бүтээсэн гэх ам дамжсан яриа ч бий. Эрт цагт амьдарч байсан Николас санваартан ядуу хүмүүст өөрийн зүгээс бэлэг өгдөг байсан учир түүний дүрийг өдгөө хүмүүсийн хамгийн хайртай Санта өвөө болгон үлдээсэн байна.
4. Харин Шинэ жилийн баяр нь хуучин оноо үдэн, шинэ оноо угтаж буй баяр юм. Улс орон бүр шинэ жилийн баяраа өөрсдийн ёс заншил, цагийн хуваарийн дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг.
Зул сарын баярыг гацуур мод засах, бэлэг солилцох, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх, Зул сарын баярын тухай дуу дуулах, Есүсд зориулан залбирал үйлдэх зэргээр өнгөрүүлдэг.
5. Шинэ жилийн баярыг дэлхийн ихэнх улсын иргэд арванхоёрдугаар сарын 31-нд орчин үеийн Грегорийн хуанлийн дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг.
6. Шинэ жилийн баярыг дэлхийн нийт 195 улс нэгэн зэрэг тэмдэглэх хэзээ ч боломжгүй юм. Энэ нь цагийн зөрүүтэй холбоотой.
Эх сурвалж: Difference Between
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх