Монитадаа ямар бэлэг өгөх вэ?


Б.Мишээл | YOLO.MN
2019-12-11

Шинэ жилийн баяр хэдхэн хоногийн дараа болох гээд хүн бүр их л догдлолтой хүлээж байгаа байх. Мэдээж шинэ жилийн баяраар хүлээдэг зүйлс тун их шүү дээ. Гацуур мод, өнгө өнгийн гэрэл, гоёмсог саа, гайхалтай даашинз, баярын зоог, үдэшлэг, өвлийн өвгөн бас мэдээж бэлэг. Хүн бүр хайртай хүндээ, гэр бүлийнхэндээ, найз нөхдөдөө өөрийн сэтгэлийг шингээсэн бэлэг өгөхийг хүсдэг. Гэхдээ ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу? Тэгвэл Yolo.mn сайт та бүхэнд монита болон найз нөхдөдөө бэлэглэж болохуйц 19 бэлгийн жагсаалтыг хүргэж байна. Мөн дараагийн дугаараар "Хайртай хүндээ буюу илүү дотно хүмүүстээ өгч болох бэлгийн жагсаалт"-ыг хүргэх болно. 

1. ГОЁМСОГ АЯГА

Монголчууд эрт дээр үеэс аягыг дээшээ харсан сав хэмээн ихэд бэлэгшээж ирсэн. Монитадаа өгөхөд их тохиромжтой бөгөөд дурсгалтай бэлэг байх болно. Тэр аяганд цай уух бүрдээ чамайг санана шүү дээ. 

2. ЦАСТ БӨМБӨЛӨГ

Монитадаа бэлэг сонгохдоо аль болох дурсгалтай, чамин зүйлсийг сонгох нь зөв болов уу? Шинэ жилийн баяраар цаст бөмбөлөг өгвөл их л баярлах байхдаа. 

3. ХАНЫН ГЭРЭЛ

Сүүлийн үед охид өрөөгөө чимэглэхдээ орныхоо дээр гоёмсог гэрэл өлгөдөг болсон. Тэр нь өрөөнд гэрэл нэмэхээс гадна чамин харагдуулна. Хэрвээ таны монита өрөөндөө ийм гэрэлгүй бол та өрөөнд нь гэрэл нэмж өгвөл гоё биш гэж үү? 

4. ШИНЭ ЖИЛИЙН ОЙМС

Хэдэн жилийн өмнөөс л хүмүүс оймсоо ил гаргаж өмсөх тун дуртай болсон. Тиймдээ ч оймсны өнгө төрх, хийц загвар гээд бүх зүйл нь улам нарийн гоёмсог хийцтэй болсон. Чамин загвартай оймс лав их гоё бэлэг болох байх. 

5. НОМ/НОМЫН ХАВЧУУРГА

Ном эртнээс л бэлэг бэлгийн дээд байсаар ирсэн. Монитагаа сайтар судалж байгаад яг одоо уншихыг хүсэж буй номыг нь бэлэглэвэл гоё бэлэг болно доо. Номын хавчуурга ч номонд дурлагсдад ихэд хэрэгтэй эд шүү. Хэрвээ таны монита үргэлж номтой явж харагддаг бол номын хавчуурга гайхалтай бэлгийн сонголт шүү.

6. ЖААЗТАЙ ЗУРАГ

Зураг бол дурсамжийн агуулах юм. Харин жааз бол тэрхүү дурсамжийг хамгаалагч. Өөрийнх нь болон хайртай хүмүүсийнх нь зургийг угаалгаад жаазанд хийгээд өгвөл хамгийн нандин бэлэг болно шүү. 

7. JERSEY

Таны монита спортын хорхойтон юм биш биз? Тэгвэл хайртай багийнх нь өмсгөл эсвэл нэрийг нь дүрсэлсэн цамц байвал жигтэйхэн баярлах байхдаа. 

8. ОРООЛТ

Хүйтний улиралд ханиад хүрэхгүйн тулд дулаалах хэрэгтэй. Монитагийнхаа эрүүл мэндэд нь анхаараад дулаахан байлгах үүднээс ороолт бэлэглээрэй. 

9. УТАСНЫ ГЭР

Хүн бүр ухаалаг утастай болсон цаг. Утсаа ч гоёмсог чамин гэртэй байлгахыг хүсдэг шүү дээ. Та монитагийнхаа утасны маркийг мэдэж байгаа тохиолдолд утсанд нь тохирсон гэр бэлэглэх боломжтой. 

10. УСНЫ САВ

Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн тоо улам нэмэгдэж фитнесс, спорт заалууд хөл хөдөлгөөн ихтэй болсон. Мэдээж их халууцаж ам цангадаг. Өөрт нь тохирсон хөөрхөн усны сав авч өгвөл зүгээр биш гэж үү? 

11. POWER BANK

Хаана ч явсан энэ эд их хэрэгтэй шүү. 

12. КАКТУС

Ажлын болон хичээлийн ширээн дээр кактус заавал байх ёстой гэлцдэг. Энэ нь орчны агаарын бохирдлыг цэвэршүүлдэг шидтэй гэнэ. Монитагийнхаа ажлын ширээнд өнгө нэмж бас агаарыг нь цэвэр байлгахад туслаарай. 

13. ГАЦУУР МОДНЫ ТОГЛООМ

Шинэ жилээр гацуураа засах болгондоо чиний бэлэглэсэн тоглоомыг өлгөөд, чамайг дурсах болно шүү дээ. 

14. ЖИЖИГ ЦҮНХ

Ойрхон дэлгүүр эсвэл ямар нэг уулзалтад явахад том цүнхтэй явах хэцүү шүү дээ. Охид лав хөөрхөн жижигхэн цүнх бэлэглэвэл их баярлана. Жижигхэн цүнх байдаг болов уу, үгүй болов уу гэж сэтгэлээ чилээх хэрэггүй охидод угаасаа цүнх илүүдэхгүй. 

15. ЦАЙНЫ ЦУГЛУУЛГА

Цай уух дургүй хүн байдаг гэж сонсоогүй. Төрөл төрлийн цай байвал өдөр бүр өөр өөр цай амталж үзээд уйдахгүй байх. 

16. COUPON

Үйлчлүүлэх дуртай ресторан, үйлчилгээний газрынх нь эрхийн бичгийн бэлэглэвэл ямар ч бэлгээс илүү таалагдах болно. 

17. НҮҮРНИЙ МАСК

Охид бүсгүйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч бас арьс арчилгаандаа их санаа тавьдаг болсон цаг. Мөн өвлийн улирал учраас арьсаа сайн арчлах хэрэгтэй шүү дээ. 

18. ЗАХИА

Хэрэв монита тань таны сайн таних хүн, сайн хүн чинь бол чин сэтгэлийн үгээ цэвэрхэн бичээд бэлэглээрэй. 

19. АГААР ЧИЙГШҮҮЛЭГЧ

Утаа ихтэй өвлийн улиралд агаар чийгшүүлэгч бэлэглэх нь та түүний талаар санаа зовдог шүү гэдгийг илэрхийлнэ. 

Ингээд та бүхэнд монитадаа өгч болох 19 бэлгийн жагсаалтыг хүргэлээ.  Хэдийгээр энгийн л аяга, цүнх, тоглоом зэрэг зүйлс ч гэлээ та өөрөө л мэдрэмжээ гаргаж чадах юм бол тухайн хүнд үнэхээр нүдээ олсон бэлэг болж чадах юм шүү. Гэгээн монитагаа гайхалтай баярлуулж чадна гэдэгт итгэлтэй байна амжилт!

#Шинэ жил #Бэлэг