"The Fashion Awards - 2019" наадам бол загварын хуанли дахь хамгийн том үйл ажиллагааны нэг юм. Жил бүр Их Британийн загварын зөвлөлөөс Лондон хотод зохион байгуулдаг уг шагнал гардуулах ёслол энэ жилийн арванхоёрдугаар сарын 2-ны өдөр "Royal Albert Hall"-д зохион байгуулагдаж нийт 10 төрөлд шилдгүүдийг тодруулсан. Загварын ертөнцийн акулууд цугларсан халуухан үдэш болж өнгөрлөө.
Попын хаан Майкл Жексоны дүү Жанет Жексон "Fenti" брендийн үүсгэн байгуулагч Рианнад өөрийн биеэр "Урбан льюкс" шагналыг гардуулсан нь энэ наадмын онцлох үйл явдлуудын нэг байлаа. Мөн тэрээр Рианнад баяр хүргэж буйгаа өөрийн Твиттер хуудсаараа ч мөн мэдэгджээ.
Ингээд та бүхэндээ загварын ертөнцийн 2019 оны шилдгүүдийг танилцуулж байна. Үүнд:
- ОНЫ ШИЛДЭГ БРЕНД - BOTTEGA VENETA
- УРБАН ЛЬЮКС - FENTY
- ЗАГВАРЫН ШҮТЭЭН - NAOMI CAMPBELL
- ОНЫ ШИЛДЭГ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ДИЗАЙНЕР - DANIEL LEE /BOTTEGA VENETA/
- ШИЛДГИЙН ШИЛДЭГ ДИЗАЙНЕР - CHRISTOPHER KANE /CHRISTOPHER CANE/
- ИХ БРИТАНИЙН ОНЫ ШИЛДЭГ ДИЗАЙНЕР /ЭМЭГТЭЙ ХУВЦАС/ - DANIEL LEE /BOTTEGA VENETA/
- ИХ БРИТАНИЙН ОНЫ ШИЛДЭГ ДИЗАЙНЕР /ЭРЭГТЭЙ ХУВЦАС/ - KIM JONES /DIOR MEN/
- ОНЫ ШИЛДЭГ ЗАГВАР ӨМСӨГЧ - ADUT AKECH
- ОНЫ ШИЛДЭГ ДИЗАЙНЕР - DANIEL LEE /BOTTEGA VENETA /
- ШИЛДЭГ АМЖИЛТЫН ШАГНАЛ - GIORGIO ARMANI
Улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудын зургаас:
Эх сурвалж: Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх