Нэгэн эмэгтэй Волмарт худалдааны төвд орж ирээд өөрийгөө сугалаанд хожчихлоо гэж хэлээд уг худалдааны төвд байсан бүх хүмүүсийн худалдан авалтын төлбөрийг төлсөн байна.
ТЭР ЭМЭГТЭЙ БОЛ ДУУЧИН СИА!
Өдгөө 43 настай Австрали гаралтай дуучин, дуу зохиогч Сиа "Chandelier" дуугаараа олонд танигдсан. Тэр Beyonce, Britney Spears, Carly Rae Jepsen, Katy Perry, Maroon 5, Shakira, Rihanna, J-Lо зэрэг алдартнуудад дуу зохиож өгсөн байдаг. Үүнээс хамгийн алдартай нь Rihanna-гийн "Diamonds" хэмээх дуу билээ.
Тайзан дээр дуулахдаа, үйл ажиллагаанд оролцохдоо ихэвчлэн нүүрээ хиймэл үсээр халхалдаг тул түүнийг олон нийтийн газраар явахад хүмүүс тэр бүр таниад байдаггүй.
Тэгвэл Сиа өнгөрсөн долоо хоногт Талархлын баяраар Волмарт худалдааны төвд орж ирсэн хүмүүсийн худалдан авалтын төлбөрийг төлж, өөрийн өгөөмөр сайхан сэтгэлээрээ фенүүдээ гайхшруулсан.
Тэрээр өөрийгөө Сиси хэмээн танилцуулаад "Би сая сугалаанд хожсон учир та бүхний худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлье" хэмээсэн байна.
Хэдий нүүрээ ил гаргасан ч фенүүд нь түүнийг таньж зургаа даруулж амжсан байна.
Энэхүү үйл явдлын талаар сонссон хүмүүс өөрсдийн Твиттер хуудсандаа дараах байдлаар жиргэсэн байна. Үүнд:
- "Дуучин Сиа Талархлын баяраар Волмартад байсан бүх хүмүүсийн худалдан авсан барааны төлбөрийг төлсөн. Үнэхээр гайхалтай. Энэ явдал болсноос хойш би 3 өдөр дараалан түүний дууг сонсож байна. Гайхалтай сайхан хүн юм аа! "
- "Сиа гаднаасаа ч дотроосоо ч үнэхээр сайхан хүн юм. Тэр миний цорын ганц crush"
- "Өөрийгөө алдартай дуучин гэдгээ мэдэгдүүлэхгүйгээр, мөн ямар ч шалтгаангүйгээр ийм өгөөмөр үйлдэл хийж байгаа нь хэчнээн сайхан"
Тэрээр энэ оны аравдугаар сард өөрийн Твиттер хуудсандаа:
- "Би "Ehlers danlos" хэмээх архаг мэдрэлийн гаралтай өвчинтэйгөө тэмцэж байна. Бие махбодын ч бай, сэтгэл санааны ч бай ямар нэгэн өвчин зовлонгоор шаналж буй та бүхэндээ "Хайртай шүү, хичээгээд л байгаарай" гэж хэлмээр байна. Амьдрал гэдэг үнэхээр хараал идсэн хүнд зүйл юм. Өвчин хүнийг өөртөө итгэх итгэлгүй болгодог ч чи ганцаараа биш шүү!" гэж бичсэн билээ.
Ингээд түүний хамгийн алдартай дууг та бүхэндээ зориулж байна. #LOVEEACHOTHER
Эх сурвалж: Boredpanda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх