СУРВАЛЖИЛГА: "Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая" өдөрлөг боллоо


О.Дорж, Т.Мөнхжин | YOLO.MN
2019-12-04

Гадаадад суралцах, тэр дундаа тэтгэлэгтэйгээр суралцах нь одоо үеийн залуусын өдрийн бодол, шөнийн зүүд болсон гэж хэлж болно. Тэгвэл Yolo.mn сайтын сэтгүүлч О. Дорж, Т. Мөнхжин нар “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй өдөрлөгийг сурвалжилсан сурвалжлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Уг үйл ажиллагаа нь яг одоо гадаадад сурч байгаа болон суралцаад төгссөн салбар бүрдээ манлайлагч залуус өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцан, орон орны боловсролын тогтолцооны онцлог, улс улсад суралцахад анхаарах зүйлс, хэрхэн мэргэжлээ зөв сонгох, карьер төлөвлөлт хийх зэрэг талаар ярилцаж зөвлөгөө өгсөн гайхалтай үйл ажиллагаа боллоо. 

Уг арга хэмжээнд : 

- АНУ
- Их Британи
Австрали 
ОХУ 
Герман
Хятад
Япон 
БНСУ 
Тайван 
Австри
Турк 
Украин
Куб 
зэрэг улсад суралцсан туршлага болоод зөвлөгөөг тухайн оронд суралцсан мэргэжилтнүүд хүргэлээ. 

Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн залуус бүгд дор бүрнээ асуух асуулттай ирсэн бөгөөд өдөрлөгт хүрэлцэн ирснээрээ тухайн асуултынхаа хариулт, гарц гаргалгааг олж авсан тул нэлээдгүй үр өгөөжтэй өдөрлөг болсон гэж ойлгож болно. 

Ингээд бид та бүхэнд “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” өдөрлөгт оролцсон байгууллагуудаас 3 байгууллагыг онцолж байна.

ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Энэ нь Их Британийн засгийн газрын олон улсын тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд олон улсын шилдэг оюутнуудад Их Британи дахь их сургуулиудад бакалавраас дээш түвшинд суралцах боломжийг олгодог байна.

Хангасан байх ёстой шаардлага:

- 3.0 болон түүнээс дээш голчтой байх
IELTS 6.5 юм уу, TOEFL 79-с дээш оноотой байх
Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан байх

Тэтгэлэг авахаар зорьж буй хүмүүст тулгардаг хамгийн том бэрхшээл:

Хэлний бэрхшээл бол хамгийн том асуудал. Зохих оноогоо авч чадаагүйн улмаас тэтгэлэг авч чадалгүй 2-3 жил завсардаж буй хүмүүс ч байдаг. 

Англи хэлний түвшин тогтоох шалгалтад өндөр оноо авсан хүн бүр тэтгэлэг авах боломжтой юу?

- Тэтгэлгийнхээ шалгуурыг хангасан эсэхээс хамаарна. Уг тэтгэлэгт хамрагдахын тулд нийт 5 эссе бичих шаардлагатай болдог. Уг 5 эссен дээр тулгуурлан дараагийн шат буюу ярилцлагад ордог. 

Та ЭНД дарж уг тэтгэлгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

ТАКА&ТОМО

Уг байгууллага нь 2015 оноос хойш Япон хэлний сургалт явуулахын зэрэгцээ оюутан залуусыг 100% тэтгэлэгтэйгээр сургуульд зуучлах, хөдөлмөр зуучлах зэрэг үйл ажиллагааг явуулсаар ирсэн. 

Хангасан байх ёстой шаардлага:

- Япон хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
- Япон улсын хууль дүрмийн чанд сахиж мөрдөх.
 
"TAKA & TOMO" байгууллагын онцлог:

Япон хэлийг орчинд нь сургах
- Чанартай боловсрол олгох
- Дадлага туршлага эзэмших.

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
 
"EDX" СУРГАЛТЫН ТӨВ

"EDX" сургалтын төв нь олон улсын Капланы тест бэлтгэлийн төвийн Монгол дахь албан ёсны салбар бөгөөд хүүхэд залуусыг SAT, TOEFL, IELTS, GMAT, GRE, USMLE зэрэг шалгалтад бэлддэг. 

"EDX" сургалтын төвд хандаж буй хүүхдүүд ихэвчлэн ямар асуудалтай ирдэг вэ? 

ЕБС-ийн сурагчид манайд хэтэрхий оройтож ханддаг. Дотроо бол гадаадад очиж сурна гээд бодчихсон явж байдаг ч аль 9, 10-р ангиасаа эхлээд бэлдэхгүй бол болохгүй гэдгийг мэддэггүй. Хэлний мэдлэг чадвар дутмагаас болж цаг алдах асуудал их гардаг. 

"EDX" сургалтын төвийн онцлог:

- SAT, TOEFL, IELTS-д бэлдэх
- Бүх насныханд, бүх түвшинд нээлттэй
- Хувийн зөвлөгөө өгөх

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хүн өдрийн гуравны нэгийг ажил дээрээ өнгөрөөдөг тул мэргэжлээ сонгоно гэдэг хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг билээ. Мэргэжлээ сонгосоны дараа тухайн мэргэжлийг хаана, ямар сургуульд эзэмших нь дараагийн чухал сонголт болдог. Тиймээс маш сайн судалгаа хийж, эртнээс өөрийгөө хөгжүүлж, энэ төрлийн боловсролын өдөрлөгт хамрагдах нь чухал юм шүү, залуусаа! 

Энэхүү өдөрлөгөөр бэлтгэсэн сурвалжлага маань танд багахан ч гэсэн тус хүргэсэн гэж найдаж байна. 

Та бүхний сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье ! 

#Тэтгэлэг #Өдөрлөг