FACEBOOK эможи биш хэрэглэгчийн зургийг харуулдаг болно


Үжин | YOLO.MN
2016-08-03

Facebook-ийн хувьд эможи гэдэг хэрэглэгчдийн хамгийн түгээмэл ашигладаг зүйлийн нэг. Энэ оны эхээр хэрэглэгчдэд сэтгэл хөдлөлөө илүү олон янзаар илэрхийлж болох шинэ хувилбаруудыг танилцуулсан компани ирээдүйд эможи бус зураг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх гэж байна.
 
Анх үүсэхдээ л эможи хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, дижитал төхөөрөмжүүд гэрэл зураг харуулах боломжгүй үед бий болсон учраас цэг, таслал, зураасаар бий болжээ.
 
Харин одоо эможиг бид хүссэн хэлбэр дүрсээрээ харуулах боломжтой болсон. Тиймээс Facebook төрөл бүрийн өнгө, хэлбэр бүхий дүрсний оронд тухайн хэрэглэгчийн өөрийн зургийг ашиглах нь тун ухаалаг шийдэл юм.
 
Гэхдээ хэрэглэгч эхлээд ямар зураг, ямар эможид хамаарахыг өөрөө тохируулна. Ингээд дараагийн удаад инээмсэглэсэн эможи оруулахад Facebook шууд түүнийг нь зураг болгон харуулах аж.
 

#Social #Facebook