Та бүхэнд даалгавраа хийх гээд суусан ч цагийг нэг л үр бүтээлгүй өнгөрүүлэх тохиолдол байдаг л биз дээ? Заримдаа бидний бүх бие даалт, шалгалтууд толгой дээр овоорчихсон “Цаг хугацааг ухраадаг ч болоосой” гэж хүсэх үе бий. Тиймээс та бүхэнд үр бүтээлгүй өнгөрүүлж буй цагаа хэмнэж сурах "шалгарсан" аргуудыг хүргэж байна.
1. ИДЭВХГҮЙ УНШЛАГА
Хэрвээ танд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, багийн ахлагч байх шаардлага тулгарч байгаа бол идэвхгүй уншлагын аргыг ашиглаарай. Энэ нь таны цагийг хэмнэхэд маш их тус хүргэх болно. Уншихыг хүссэн зохиолоо аудио хэлбэрээр нь суулгаад нохойгоо салхилуулах, гэрээ цэвэрлэхдээ ч сонсож болно. Гэхдээ энэ бол зөвхөн завгүй хүмүүст зориулсан арга гэдгийг санаарай. Заримдаа бидэнд номын хуудас эргүүлэх ч цаг гардаггүй шүү дээ. Яг л тийм үед ашиглахад тохиромжтой.
2. АЖЛАА ТӨЛӨВЛӨ
Амралтын өдрүүдэд ирэх 7 хоногт хийх ёстой чухал ажлуудаа жагсаан бичиж хэвшээрэй. Ингээд дараагийн амралтын өдрүүдэд өөрийнхөө хэр их зүйл хийж амжуулсныг дүгнэх хэрэгтэй. Үүнд тийм ч их цаг зарцуулагдахгүй л болов уу. Долоо хоногт хийх ажлаа төлөвлөөд, түүнийхээ үр дүнг харж байгаад дараагийн ажлуудаа төлөвлөх нь хамгийн шалгарсан арга гэж хэлж болно. Та ядаж л долоо хоногт хэр их зүйл амжуулж чадаж буйгаа олж шүү дээ. Ийнхүү үр дүнгээс хамаарч цагаа ч хэмнэх боломжтой.
3. ЦАХИМ ХИЧЭЭЛ
Өнөө цагт хүн бүр л одоогийн байгаа түвшнээсээ хэд дахин ахиж, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг болсон. Тиймээс хойш суух хэрэггүй, бусадтай зэрэгцээд алх.
Танхимын хичээлд суухаас илүү цахимаар хичээл үзсэн нь таны цагийг хэмнэх болно. Магадгүй та шинээр хэл сурах гэж байгаа бол тухайн хэлтэйгээ холбоотой цахим сургалтууд судалж үзээд өөрт хамгийн боломжтойг нь сонгоорой. Ингэснээр сургалтын төв рүү явж цаг алдахгүйгээр өөрийн хүссэн цагтаа тохируулаад хичээлээ үзэх боломжтой. Энэ бол автобусанд өнгөрүүлж буй цагаа үр дүнтэй өнгөрүүлэх шилдэг арга шүү!
4. ХУВЦАСЛАХ ДҮРЭМ
Бүх цаг үеийн амжилтад хүрсэн хүмүүст өөрсдийн гэсэн “дүрэмт хувцас” байсан. Жишээ нь Альберт Эйнштейн, Стив Жобс нарт өөрсдийн дүрэмт хувцас байсан шиг танд ч бас ийм хувцас байх хэрэгтэй. Гэхдээ өдөр бүр нэг ижил хувцас өмсөх нь орчин үед тохиромжгүй санагдаж байвал амралтын өдрүүдийг ашиглаад ирэх 7 хоногт өмсөх хувцсаа нэг мөр бэлдэж байгаарай. Ингэснээр өглөө бүр "Юу өмсөх вэ?" гэж гайхаж цаг алдахгүй байх болно.
Мөн “Би юу өмсөх вэ?” гэсэн асуудлыг тань шийдэх хувцаслалтын санаануудыг харахыг хүсвэл ЭНД дарна уу.
5. И-МЭЙЛ-Д ХАРИУ ӨГӨХ
И-мэйлээ уншиж дуусаад шууд хариу бичих нь хэчнээн чухал гээч? Уншиж дуусаад л тухай бүрд нь хариу өгснөөр дараагийн удаа тухайн мэйл-д хариу өгөхдөө дахин эхнээс нь уншиж цаг алдахгүй давуу талтай.
Мөн и-мэйлээ шалгадаг цагтай байх нь чухал. Ажлын үеэр мэдэгдлүүдээ /notifications/ хааж, зөвхөн шалгах ёстой цагт нь л шалгаж бай. Ингэснээр ажилдаа илүү их төвлөрч, үр бүтээлтэй байх болно.
6. ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТ
Хийх ажлаа төлөвлөсний дараа хамгийн чухлаас нь эхэлж эрэмбэлээрэй. Магадгүй энэ энгийн л нэг зүйл шиг санагдаж болох юм. Гэсэн ч үр ашиггүй өнгөрүүлэх цагийг тань хэмнэж чадна гэдэгт итгэлтэй байна. Ядаж л та чухал зүйлсээ мартахгүй, “Одоо юу хийх ёстой билээ?” гэж бодох шаардлага гарахгүй шүү дээ.
7. ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ
Орчин үед цахим ертөнцөөс хол байна гэдэг боломжгүй зүйл. Хэдий тийм боловч та өдөрт хэдэн цагийг цахим орчинд зарцуулж байгаагаа анзаарахыг хичээгээрэй. Хичээлээ хийе гээд сэтгэл шулуудан суусан ч нэг л мэдэхэд утсаа барьчихдаг юм биш биз? Ийм үед өөртөө шаардлага тавьж аль болох чухлыг нь нэгдүгээрт тавьж сураарай. Танд даалгавар хийх нь чухал байна уу? Аль эсвэл утсаа оролдох нь чухал байна уу? Нэг л мэдэхэд бүх даалгавар, бие даалтын ажил чинь овоорчихсон байх вий.
БОНУС /Оюутнуудад/:
Семестр эхлэхэд ихэнх багш нар бие даалтын ажлын сэдэв болон хурааж авах хугацаагаа зарладаг. Тиймээс нэг дэвтэр нээгээд бие даалт болон шалгалтын огноог бүгдийг нь нэг бүрчлэн он сартай нь бичиж аваарай. Дараа нь хурааж авах хугацаагаар нь жагсаагаад бичээрэй. Мэдээж та тухайн бие даалтаа хэдийд хийж эхлэх, хэр их хугацаа зарцуулж хийхээ бас төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр номоо хайх, мэдээлэл цуглуулах хангалттай цаг байгаагаас гадна хугацааг нь тулгахгүй байх давуу талтай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх