Энэ оны хамгийн шилдэг дэлгэцийн уран бүтээлүүдийн нэгд зүй ёсоор багтах “Joker” кино нээлтээ хийсэн цагаасаа олны сайшаалыг хүртсээр байгаа билээ. Тэгвэл “Warner Bros”-ын мэдэгдсэнээр уг киноны хоёрдугаар анги гарахаар төлөвлөгдсөн бөгөөд найруулагч Тодд Филипс үүн дээр ажиллахаар болсон аж. Тэрээр “Joker” киноны эхний анги дээр хамтран ажилласан Скотт Силвертэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Харин жүжигчний хувьд мөн л “Joker” кинонд дүр бүтээсэн Хоакин Финикс тоглоно. Хараахан тодорхой болоогүй хэдий ч найруулагч Тодд Филипс “DC” ертөнцийн өөр комик номын дүрийн түүхийг ч мөн продюсерлах магадлалтай байгаа аж.
Тодд Филипс наймдугаар сард өгсөн ярилцлагадаа “Би Хоакинтай долоо хоногийн аль ч өдөр, юу ч хийхэд бэлэн. Түүн шиг хүн байхгүй ээ. Хэрэв тэр үүнийг хийхийг хүсвэл, хүмүүс энэ киног үзэхээр шийдвэл би зарим нэгэн гайхалтай бүтээлийн талаар бодож болох л юм” хэмээж байжээ.
Аль хэдийн 1 тэрбум ам.долларын ашиг орлогыг олж, "Box Office"-д ийм хэмжээний амжилтыг үзүүлсэн хамгийн анхны насанд хүрэгчдэд зориулсан “R” үнэлгээтэй кино болсон нь үнэндээ тийм ч цочирдом байгаагүй. Тэгвэл нийгэмд яг л дутагдаж байсан гэмээр тэрхүү зурвасыг гайхалтайгаар амилуулсан энэхүү киног та одоо ч үзэж амжаагүй бол ойрын төлөвлөгөөндөө оруулахаа мартуузай!
Эх сурвалж: www.hollywoodreporters.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх