IELTS-д бэлдэж буй зарим хүмүүст сонсох ур чадвар шалгах хэсэг хамгийн хүнд санагддаг. Учир нь та Америк, Англи зэрэг янз янзын дуудлагатай хүмүүсийн харилцан яриаг сонсож ойлгох, тухайн ярианаас мэдэхгүй үг гарч ирэх гэх мэт олон олон бэрхшээлтэй тулгарна. Гэвч та IELTS өгөх гэж байгаа л бол энэ асуудалтайгаа нүүр тулах нь гарцаагүй. Тиймээс тус шалгалтад бэлдэж буй залуустаа юунаас эхлэх болон юун дээр анхаарах зэрэг талаар зөвлөгөө бэлтгэн хүргэж байна. Дараах зөвлөгөөг дагаж чадвал ямар ч алдаа гаргалгүйгээр сонсох дасгалыг гүйцэтгэх боломжтой юм шүү.
ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
Заавал үнэтэй сургалтын төвд суулгүйгээр гэрээсээ ч бэлдэх боломжтой учир жишиг даалгавар дээр ажиллах нь хамгийн тохиромжтой сонголт юм. Тухайлбал маш олон сайт дээр сайтуудад жишиг дасгал, даалгаврыг татаж авах боломжтойгоор байршуулсан байдаг.
Та бэлдэж эхлэхээсээ өмнө өөрт хэрэгцээт бүх дасгалуудаа татаж аваарай. Үүний дараа цагаа төлөвлө. Бид 7 хоногийн нэг өдөр сонгоод өдөржин бэлдэх, өдөрт дор хаяж 1-2 цаг тогтмол бэлдэх хоёр нь тэнгэр газар шиг ялгаатай гэж өмнөх цуврал дээр ч тайлбарлаж байсан шүү дээ. Тиймээс өдөр бүр тогтмол цагт бэлдэж сур.
ЖИШИГ ШАЛГАЛТ ХИЙ
Бид IELTS цувралын өмнөх дугаартаа жишиг шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан билээ. Хэрвээ та уншиж амжаагүй бол ЭНД дарна уу.
Ихэнх хүмүүс бие даан бэлдэхдээ сонсголын материалаа нэгээс илүү сонсдог нь нууц биш юм. Энэ нь өөрийгөө хуурч буйгаас ялгаагүй учраас ганц л удаа сонсоод хариултаа дугуйлж байгаарай. Жинхэнэ шалгалт дээр хүссэн хүсээгүй ганц л удаа сонсоно шүү дээ.
СОНСОХ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВАХАД ТАНЬ ТУСЛАХ ЗӨВЛӨГӨӨ
1. Юун түрүүнд сонсголоо сайжруулъя гэвэл автобусанд явж байхдаа, гадуур алхаж байхдаа, хүн хүлээж байхдаа гэх мэт яг шалгалтад суугаад бэлдэх боломжгүй ч чихээ "завтай" үед BBC News болон англи хэл дээрх подкастууд сонсож байгаарай.
2. Энэ зүгээр л нэг сонсох дасгал биш шүү. Унших, бичих, ойлгох чадварыг чинь давхар шалгаж буй явдал гэдгийг санаарай.
3. Хариултаа ямагт бичиж тэмдэглэ. Хариулт нь тодорхой юм чинь гээд цээжилдэг хүмүүс байдаг ч энэ бол үр дүнтэй арга биш. Шалгалтын хариултаа хуудас руу буулгахдаа сандарч, улмаар мартах тохиолдол байдаг.
4. Анхааралтай сонсож дуусаад хариултаа бичээрэй. Зарим тохиолдолд сонсож байх явцад зөв хариулт олдох шиг санагддаг ч бүрэн гүйцэд сонсоогүйн улмаас хариултаа буруу сонсох нь элбэг байдаг.
5. Би муухай бичдэг гэж санаа зовох хэрэггүй. Таныг гоё бичиж үү, муухай бичиж үү гэдгээр чинь дүгнэхгүй.
6. Нэг хэсгээс дараагийн хэсэг рүү шилжихэд 30-40 секунд завсарладаг. Өмнөх хариултуудаа шалгаж, санаагаа чилээхийн оронд дараагийн асуултаа уншиж, ямар төрлийн харилцан яриа өрнөх талаар таамаглал дэвшүүлэхийг хичээ.
7. Хариултаа хариултын хуудас руу буулгахдаа үгээ зөв бичсэн эсэхээ сайтар шалга. Мэдээж дүрмээ давхар хянах хэрэгтэй.
8. Том үсгийн дүрмээ сана. Санамсаргүй байдлаар хүний нэр болон газар усны нэрийг жижгээр бичсэн байх вий.
9. Илүү үг бичих хэрэггүй. Заавар дээр гурван үг гэж өгөгдсөн бол гурван үг л бичээрэй.
10.Үгсийг товчилж бичиж сураарай. Тухайлбал, English гэдэг үгийг eng. , approximately – approx. зэргээр бичээд сурчихвал шалгалтын үеэр маш их хэрэг болно шүү. Урт үг бичихэд цаг алдах эрсдэлтэй байдаг.
Эх сурвалж: www.ieltsadvantage.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх