Таны хэлийг хараад л биеийн байдал тань ямархуу байгааг оношлох боломжтой гэвэл та итгэх үү?
1. Биеийн эрхтнүүдийн хэлэн дээрх байрлал
Хэл бол газрын зураг. Хэлний хэсэг бүр биеийн эрхтнүүдийн өөрчлөлтүүдийг харуулах боломжтой байдаг. Хэлний хаана нүх, толбо зэрэг өөрчлөлтүүд гарч байгаагаас таны аль эрхтэн асуудалтай байгааг илрүүлэх боломжтой юм.
Хэлний үзүүр - Зүрх,
Хэлний үзүүрийн баруун дээд хэсэг - Уушги,
Гол хэсэг - Гэдэс болон нойр булчирхай,
Захын хэсгүүд - Элэг гэх мэт.
2. Хэлний хэлбэр
Хэлний хэлбэрээр хүртэл биеийн тань аль нэг хэсгийг оношлох боломжтой гэхээр хачирхалтай байгаа биз?
Нимгэн хэл - Бодисын солилцоонд өөрчлөлт орох, эсвэл ус дутагдсаны шинж,
Хавдсан хэл - Бамбай булчирхайн өөрчлөлт, эсвэл ямар нэгэн халдвар,
Зузаан хэл - В12 витамины дутагдал.
3. Голын зураас
Хэлний голын зураас нь хүний нуруу нугасны байдлыг илэрхийлдэг.
Дээд хэсгийн хазайлт нь биеийн бүсэлхий хэсэгт;
Дунд хэсэгт муруйсан бол цээжин хэсэг;
Үзүүр хэсэгт муруйсан бол умайн хүзүүнд асуудал гарсныг илэрхийлдэг.
4. Газрын зураг
Дааврын өөрчлөлт болон витамин B2 дутагдсанаас хэлний гадар хэсэгт өөрчлөлт орж, газрын зураг шиг болдог. Энэ тохиолдолд шатаж байгаа юм шиг, эсвэл янгинах мэдрэмж төрөх нь бий.
5. Чичрэх
Хэл чичрэх нь сэтгэл түгшил, айдас зэрэг сэтгэл хөдлөл, эсвэл хийрхэх өвчний шинж тэмдэг юм.
6. Цууралт
Хэлний цууралт нь ихэнх тохиолдолд удамшлын шинж чанартай байдаг.
Одоо хэлээ толинд хараарай. Таны биеийн аль хэсэгт асуудал үүссэн байна?
Эх сурвалж: www.brightside.me
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх