Хүмүүсийн үерхлийн талаарх тогтсон ойлголт нэгэнт өөрчлөгджээ. Охид үлгэрт гардаг цагаан морьтой ханхүүгээ хүлээхээ больж, хөвгүүд ч гэрлэх гэж яарахаа больжээ. Залуучууд өдрөөс өдөрт л ганц бие амьдрал руу тэмүүлж, үүндээ ч аз жаргалтай байдаг байна. Судлаачид ч үүнийг няцаадаггүй. Харин ч ганц бие байх нь бие махбод болон сэтгэл санааны хувьд эерэг нөлөө үзүүлдгийг нотолжээ.
1. СӨРӨГ МЭДРЭМЖ МЭДРЭХ НЬ БАГА
Ганц бие хүмүүс хостой хүмүүсийг бодвол харьцангуй биеэ даасан байдаг. Тэд зөвхөн өөртөө найдаж, асуудал гарч ирсэн ч өөрсдөө асуудлыг шийдвэрлээд сурчихсан байдаг. Тиймээс амьдралд нь ямар нэгэн муу зүйл тохиолдсон ч даваад гарах хүчтэй байдаг гэсэн үг.
Энэ тал дээр гэрлэсэн, эсвэл хостой хүмүүс яг эсрэгээрээ байдаг байна.
2. ШИНЭ БОЛОМЖУУД НЭЭЛТТЭЙ
Тэд ямар нэгэн "хүлээс"-гүй байдаг учир нээлттэй сэтгэж, их зүйлийг танин мэдэх эрэлд гардаг. Дэлхий ертөнцөөр аялж, шинэ зүйлсийг ч туршина. Өөрөөсөө өөр анхаарал хандуулах хүн байхгүй учир бүтээлч сэтгэлгээ нь сайтар хөгжиж, хувь хүний хөгжилдөө ч анхаарах цаг хангалттай бий. Тиймээс шинэ боломж гарч ирэхэд тухайн боломжийг ашиглахаас хэзээ ч зүрхшээдэггүй.
3. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ТАЛ ДЭЭР ГАРАМГАЙ
Ганц бие байна гэдэг нь ганцаардана гэсэн үг огтхон ч биш юм. Харин ч ганцаараа өнгөрүүлсэн цаг хугацаа нь тэдэнд өөрийгөө яг ямар хүн бэ гэдгийг танихад тусалдаг байна. Зарим нь бүр ганц бие байхдаа өөрөө өөртөө дурласан ч гэж хошигнодог. Таны аз жаргалтай байх шалтгаан бол бусад хүмүүс бус, зөвхөн та гэдгийг хамгийн сайн мэдэрдэг байна.
4. АМЖИЛТТАЙ КАРЬЕР
Тэд өөрсдийн бүхий л цаг, эрч хүчийг өөртөө зориулдаг тул карьер ахих боломж харьцангуй өндөр байдаг. Мөн ганц бие хүмүүс нийгмийн, олон нийтийн, сайн дурын үйл ажиллагаанд түлхүү хамрагддаг гэсэн судалгаа бий. Эдгээр үйл ажиллагаанд оролцсоноор танилын хүрээгээ тэлж, цаашид ажлын анкет бөглөхөд ч бичих юмтай болох нь байна шүү дээ.
5. МАТЕРИАЛЛАГ ЗҮЙЛС ЧУХАЛ БИШ
Гэрлэсэн хүмүүс өндөр цалин хардаг бол ганц бие тэгдэггүй. Тэд эрсдэл багатай, тогтмол цалинтай ажлаа өөрсдөд нь тааламжтай мэдрэмж төрүүлэх ажлаар золиослох магадлалтай байдаг.
6. ИЛҮҮ ЭРҮҮЛ
Ганц бие байх нь эрүүл мэндийн хувьд олон давуу талтай гэдгийг та мэдэх үү? Тэд гэрлэсэн, эсвэл салсан хүмүүстэй харьцуулахад дасгал хөдөлгөөн түлхүү хийдэг. Зарим сэтгэл судлаачид ганц бие эмэгтэйчүүд гэрлэсэн эмэгтэйчүүдээс илүү эрүүл байдаг гэж үздэг. Гэрлэсэн хүмүүсийн эмчид үзүүлэх, ажлаас чөлөө авах зэрэг тохиолдол харьцангуй их байдаг байна.
7. ОЛОН НАЙЗТАЙ
Гэрлэсэн, эсвэл найз бүсгүй/ залуутай хүмүүс найз нөхдөдөө гаргах цаггүйдээ биш юм. Ганц бие хүмүүс найз нөхдийнхөө ажил, амьдрал зэрэгт илүү их санаа тавьж, анхаарал хандуулдаг учир олон жилийн турш, магадгүй амьдралынхаа үлдсэн хугацааг дуустал нөхөрлөх нөхөрлөлийг бүтээдэг. Мөн тэд гэр бүлийнхэнтэйгээ, ялангуяа ах дүү нартайгаа холбоотой байдаг байна.
8. ЮУ ХҮСЧ БАЙГААГАА МЭДДЭГ
Тэд өөрийнхөөрөө байж, ямар нэгэн харилцаанд орох гэж яардаггүй. Тэд юу хүсэж байгаагаа хэн хэнээс илүү мэднэ. "Хортой" харилцаа тэдэнд уур бухимдал, стресснээс өөр зүйл авч ирэхгүй гэдгийг мэддэг тул тийм зүйлээс хол байж, өөрсдөд нь яг тохирсон харилцааг тэвчээртэй хүлээдэг.
9. ӨӨРТӨӨ ИТГЭДЭГ
Ганц бие хүмүүст ямар нэгэн зүйл дээр гэр бүл, найз нөхдөдөө тодорхой хэмжээнд найддаг ч өөрсдийнх нь одоогийн амжилтын ихэнх хэсгийг өөрөө л шаргуу хөдөлмөрлөсний үр дүн гэдгийг мэддэг учир өөртөө итгэдэг. Тэд өөрийгөө л нэн түрүүнд тавьж, юу хүсэж буйгаа л хийдэг.
10. ӨӨРТӨӨ ХЭРХЭН АНХААРАХАА МЭДНЭ
Тэд найз нөхөд нь үргэлж өөрт нь хань болж чадахгүй гэдгийг мэддэг учир өөрсдийгөө хэрхэн хөгжөөх, зугаатай байлгах тал дээр аргаа олсон байдаг. Шинэ хоббигоо олж нээх, аялах, шинэ найзтай болох зэрэг олон зүйлсийг туршиж үздэг байна.
11. ИЛҮҮ ӨӨДРӨГ
Ганц бие хүмүүс амьдралыг өөдрөгөөр харж, ямар ч зүйлсээс сайхныг нь харж сурсан байдаг. Сэтгэл судлаачид ч тэднийг илүү аз жаргалтай байдаг гэж үздэг.
Тиймээс ганц бие байгаадаа битгий гутраарай. Энэ нь таныг нээх нэгэн давуу тал юм шүү.
Эх сурвалж: www.brightside.me
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх