"VOGUE" сэтгүүл Монгол залууг онцоллоо


Миау | YOLO.MN
2019-11-03

Бид өнгөрсөн долоо хоногт залуу уран бүтээлч З. Чингүүн дэлхийн алдарт "Gillette" брендийн нүүр царай болсон талаарх мэдээллийг хүргэсэн. Харин одоо "Wondha Mountain" нэрээрээ алдаршсан залуу уран бүтээлч Н. Одмөнхийг алдарт "Vogue" сэтгүүл өөрийн сайтдаа онцолсон талаарх мэдээллийг хүргэх гэж байгаадаа баяртай байна. smiley 

"Vogue" бол гоо сайхан, хувцас загвар, соёл урлаг, амьдралын хэв маяг зэрэг өргөн хүрээг хамарсан нийтлэлүүдийг гаргадаг загварын сэтгүүл билээ. Миний бие Женифер Анистон, Александер Вайнг, Ариана Гранде, Дуа Липа, Хатан хаан Элизабет зэрэг алдартнуудын мэдээг гүйлгэн уншиж байхдаа Монгол залуугийн талаарх мэдээлэл гарч ирнэ гэж урьд өмнө нь төсөөлж байгаагүй билээ. Тэгвэл тус сэтгүүлийн хамт олон сайтдаа "Wondha Mountain ft. Yung Lean - Divine Madness" дууг онцолжээ. Youtube-д нийтлэгдээд ердөө 3 хоногийн дотор л "Vogue"-д онцлогдсон гайхалтай уран бүтээлийг хүлээн авна уу. 

Шведийн реппер "Yung Lean" хэлэхдээ:
"Стокгольмд амьдардаг бараг бүх хүн түүнийг хувцаслалт болон онцгой "аура"-гаар нь таньдаг байсан. "Wondha Mountain" бол Виктор Цой шиг царайтай, Жэймс Ферера шиг хоолойтой залуу"

Харин "Wondha Mountain" өөрийн шинэхэн уран бүтээлийнхээ талаар хэлэхдээ: 
"Wondha Mountain" гэдэг нэр зүүдэнд минь орж ирсэн. "Divine Madness" дууны клипэн дээр өмсөж буй хувцсыг ч хагас унтаа байдалдаа буюу сэрүүн зүүдэндээ урласан. Тухайлбал энэхүү банзлыг эмэгтэй, эсвэл эрэгтэй хувцас гэж ялгах боломжгүй. Таны өмсөж буй хувцас таныг, таны зан байдлыг, таны эрч хүчийг бодитоор илэрхийлэх ёстой. Миний хувьд "Wondha Mountain" өөрт хамгийн тав тухтай, хүчирхэг шинж чанарыг илтгэх хувцсаа өмссөн байгаа нь энэ. Хүн бүр нэгэн хэвийн, тренд болж буй хувцас худалдан авахын оронд өөрийнхөөрөө байж, зөвхөн өөрийг нь илэрхийлсэн хувцсаа өмсөх нь эх дэлхийгээ хамгаалж байгаагийн илрэл. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс илүү бүтээлч байдлыг үйлдвэрлэнэ гэсэн үг" 

Та ЭНД дарж дээрх мэдээллийг бүрэн эхээр нь унших боломжтой. 

Гэвч энэ нь түүний "Vogue" сэтгүүлд онцлогдсон анхны тохиолдол биш юм. Өмнө нь буюу 2018 оны нэгдүгээр сарын 14-нд түүний "House of Od" брендийн талаарх мэдээлэл тус сайт дээр нийтлэгдэж байжээ.

Тэрээр хэлэхдээ: 
"Би өөрийн дурсамжуудаа ирээдүйн талаарх төсөөлөлтэйгөө уусгах дуртай.
... Би тэгж санадаг юм. Би өөрөө жинсэн хувцас өмсөх дуртай байсан учраас цэцэрлэгт байхдаа жинсэн хослол өмсдөг охинд сайн байсан. Тэр үед би олон өнгөтэй, "Polka-dot" буюу цоохор цэгэн хээтэй толгойн кист зүүдэг хүүхэд байсан. Зүгээр л ямар ч "дүрэм"-гүйгээр хүссэн зүйлээ өмсдөг хүүхэд байсан гэх үү дээ. "

Та ЭНД дарж дээрх мэдээллийг бүрэн эхээр нь унших боломжтой. 

Түүний шинэхэн уран бүтээлийг эрчүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлогч "Hypebeast" сайт ч мөн онцолсон байна. 

"House of Od" брендийн зарим загваруудаас:


Түүний бүтээсэн бүтээл бүр ямар нэгэн утга санааг агуулж байдгийн жишээ бол энэхүү цахилгаан. Шигтгээнүүд гялалзсанаар таныг сөрөг энергиэс хамгаална гэсэн санааг хүргэхийн тулд эдгээр шигтгээг цамцныхаа цахилгаанд шигтгэсэн гэнэ. 

Та ЭНД дарж түүний "House of Od" брендийн албан ёсны вебсайтаар зочлох боломжтой. 

Эх сурвалж: www.vogue.com, www.hypebeast.com
Зургийг: Blgunee Hiroshi

#Proud #Mongolian #Wondha Mountain #Vogue