Байшингаас гарч чадвал 20,000 долларын эзэн болно


Миау | YOLO.MN
2019-10-25

Ердөө 6 хоногийн дараа Халловийний баяр маань болох нь байна шүү. Юу бодогдож байна даа, манайхаан? laugh 

Халловийний баяраар айдас, догдлол зэргийг мэдэрч, "настр" оруулах гэсэн хүмүүс ганцаараа эсвэл найз нөхөдтэйгөө сүнстэй байшингуудаар хэсэх нь бий. 

Америкийн аймшигт "МкКамей эдлэн"-д ороод, бүх адал явдлыг нь туулаад гарч ирсэн хүнд тус эдлэнгийн эзэн Расс МакКамей хэмээх эр хувийн зүгээсээ 20,000 ам.доллар өгөхөө амласан.   

Wow, амархан! гэж бодож байна уу? Тэгвэл одоогийн байдлаар нэг ч хүн энэхүү байшингийн бүхий л адал явдлыг туулж, тус шагналын эзэн болж чадаагүй байна. 

Та АНУ-ын Теннесси мужид байрлах "МкКамей эдлэн"-гийн адал явдлыг туулахын тулд сохор зоос ч төлөх шаардлагагүй хэдий ч тодорхой хэдэн шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд: 

1. Та насанд хүрсэн буюу дор хаяж 21 настай байх шаардлагатай. 

2. Бие махбод болон сэтгэц мэдрэлийн шалгалт өгөх, мансууруулах бодисын шинжилгээ өгөх, болзошгүй аюул бүрийг маш дэлгэрэнгүй тусгасан 40 хуудас бүхий гэрээнд гарын үсэг зураг шаардлагатай. 

3. Хэрэв та дээр дурдсан шалгууруудыг хангасан, учирч болох аюулыг даван туулж чадна гэж үзвэл "МкКамей эдлэн"-д нэвтрэхээсээ өмнө дараах бичлэгийг заавал үзэх шаардлагатай. 

АНХААР: Зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэд үзэхийг хориглоно.

Тус эдлэнгийн эзэн:

"Хүмүүс энэхүү эдлэнд нийт хэдэн хүн нэвтэрч, тэдэнд юу тохиолдож байсныг хараад хэлэх үггүй болцгоодог. Тиймээс бид бүх шалгуурыг хангасан оролцогчдод энэхүү бичлэгийг ямар ч засваргүй буюу "түүхий"-гээр нь үзүүлдэг. Нэгэн солиотой гэмээр зүйлийг хэлэхэд 1 оролцогч аяллынхаа дунд зүрхний шигдээс ч болж байсан"

ДҮРЭМ: 

Шалгуурыг хангасан оролцогч бүр өөрийн айдсын эцсийн цэгтээ хүрэх хүртэл 10 цагийн туршид бие махбод болон сэтгэл санааны аймшигт дарамтуудтай нүүр тулгарах болно. Эдлэн дотор ороход мэргэжлийн жүжигчид таныг угтах бөгөөд тэд таныг больё гэтэл чинь зовоох болно. Та гэрээнд гарын үсэг зурсан учир тэдэнд үүнийг хийх эрх нь бий. Гэвч та ийм зүйл мэдрэхийг хүсэхгүй л болов уу? Хамгийн гол нь энэхүү эдлэнд ороод хэзээ ч хамаагүй "Чи лав үүнийг хийхийг хүсэхгүй дээ" гэж хэлэхэд л тоглоом дуусна. 

"МкКамей эдлэн"-д хөл тавьсан хэн бүхний үйлдэл камерын бичлэгт бичигдэн хадгалагдах тул ямар ч хууль бус үйл ажиллагаа явагддаггүй гэнэ. 

АНХААР: Зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэд үзээд хэрэггүй гэж хэлсэн шүү. laugh

Эх сурвалж: www.hypebeast.com

#Halloween #Dark #Айдас хүйдэс