Ардчилал зуны зусланд УРЬЖ БАЙНА


Цэцээ | YOLO.MN
2016-07-26

Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй 19-22 насны оюутан залуусыг Зориг Сан ТББ “Ардчилал Зуны Зуслан-2016” хөтөлбөртөө урьж байна.

Бид Зориг Сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох “Залуучууд ба Боловсрол”-ын хүрээнд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хүч болох боловсролтой иргэд, залуу боловсон хүчнүүдийг ямагт дэмжиж ажилладаг билээ. Өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрүүддээ үндэслэн “Ардчилал Зуны Зуслан” сургалтыг 2015 онд санаачлан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ жилээс эхлэн үндсэн хөтөлбөрүүдийн нэгтээ багтаах болсон.

10 хоног үргэлжлэх зуны сургалтын хөтөлбөрт манай улсын нийгмийн нэр хүндтэй төлөөллүүдийн лекц, сургалт семинар, багаар ажиллах аргачлал, кино хөтөлбөр, илтгэл зэрэг багтжээ.

Оролцохыг хүсэгчид цахим өргөдөлийн маягтыг доорх хаягаар орон бөглөх ба материалыг 2016 оны 7-р сарын 27-ыг дуустал онлайнаар хүлээн авна.

#summer #vacation