Америкийн загвар өмсөгч 23 настай Белла Хадид дэлхийн хамгийн үзэсгэлэн төгөлдөр эмэгтэйгээр шалгарлаа.
Эртний Грекээс улбаатай гоо сайхны үзүүлэлтийг хэмжиж, төгс гоо үзэсгэлэнг тодорхойлдог “Golden Ratio of Beauty Phi” нэртэй математикийн шинжлэх ухааны систем ашиглан энэхүү үр дүнг гаргажээ.
Ингэхдээ дух, нүд хоорондын зай, хамрын хэлбэр, хөмсөгний байрлал, уруулын зузаан, нимгэн эсэхийг нарийвчлан хэмждэг байна. Тухайн хүний нүүрний гоо сайханд өгсөн үнэлгээнүүд хоорондоо дүйцэж байвал өндөр оноо авдаг аж.
Белла Хадид нийт 94,35% оноо авч тэргүүлжээ. Түүний нүд, хөмсөг, хамар, уруул, эрүү, хацар, нүүрний хэлбэр зэрэг нь эртний Грекийн төгс гоо үзэсгэлэнгийн тодорхойлолтод хамгийн их нийцсэн байна.
Харин 38 настай дуучин Бионси 92,44% оноо авч удаалжээ. Үүний дараа жүжигчин Амбер Хеард 91,85%, поп од Ариана Гранд 91,81% хувь тус тус авч эхний дөрвөн байрт жагсжээ.
“Golden Ratio of Beauty Phi” системийн дагуу бол чихний уртын хэмжээ хамрынхтайгаа дүйцэж, нүдний өргөн нь нүд хоорондын зайтайгаа ижил байвал өндөр оноо авдаг аж.
2. BEYONCE /ДУУЧИН, ЖҮЖИГЧИН/ - 92,44%
3. AMBER HEARD /ЗАГВАР ӨМСӨГЧ,ЖҮЖИГЧИН/ - 91,85%
4. ARIANA GRANDE /ДУУЧИН/ - 91,81%
5. TAYLOR SWIFT /ДУУЧИН/ - 91,64%
6. KATE MOSS /ЗАГВАР ӨМСӨГЧ/ - 91,05%
7. SCARLETT JOHANSSON /ЖҮЖИГЧИН/ - 90,91%
8. NATALIE PORTMAN /ЖҮЖИГЧИН/ - 90,51%
9. KATY PERRY /ДУУЧИН/ - 90,08%
10. CARA DELEVINGNE /ЗАГВАР ӨМСӨГЧ/ - 89,99%
Эх сурвалж: dailymail.co.uk
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх