FIBA 3x3 U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг ФИБА-гийн энэ улирлын хамгийн сүүлийн дэлхийн гранпри Жэжүгийн гранприд 13:10 харьцаатай Словений Пиран багийг хожиж АВАРГА болжээ. Ази тивийн баг анх удаа Дэлхийн гранприд түрүүлсэн нь энэ юм байна.
Дэлхийн гранпри Солонгосын Жэжү хотноо боллоо. Манай баг хэсгийн шатанд АНУ-ын Нью-Иорк Харлем багт хожигдсон ч дараагийн тоглолтдоо Инжэ багийг хожиж хэсгээс 2-р байраар хасагдах шатанд шалгарсан.
Улмаар хасагдах шатанд Европын хүчирхэг төлөөлөл Сербийн Земун, ОХУ-ын Неваг багуудыг хожиж аваргын төлөө шалгарч, аваргын төлөө 13:10 харьцаатай Словенийн Пиран багийг хожиж аваргаллаа. Тус тэмцээний Хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-гээр Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрням шалгарлаа.
Энэ тэмцээнд түрүүлснээр манай баг 15 мянган ам.долларын шагнал хүртсэн төдийгүй Саудын Арабын их дуулгад оролцох эрхээ авлаа. Манай тамирчид энэ сарын 09-ний лхагва гарагт эх орондоо ирэх юм байна.
Мөн энэ тэмцээнд U23 насны эмэгтэй шигшээ баг шилдэг наймд шалгараад байгаа юм.
Эх сурвалж: Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх